ЯАРМАГИЙН ГҮҮР БҮРЭН ЗАСВАРЛАГДАЖ ДУУССАНААР ЗАМЫН ТҮГЖРЭЛ 50-60 ХУВЬ БУУРНА


Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийг Хятадын засгийн газрын 30 сая долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа билээ. Тэгвэл энэ сарын 9-ны өдөр шинэ гүүрний зорчих хэсгийг нээж, хуучин гүүрийг хаасан юм.

Энэ талаар нийслэлийн авто замын хөгжлийн газрын хэвлэлийн төлөөлөгч О.Батбаяраас тодруулахад "Яармагийн гүүрний зөвхөн зорчих хэсэг буюу хоёр талдаа хоёр эгнээтэй зам л ашиглалтад орсон. Шинэ гүүр 250.2 урттай, 20.5 метр өргөн, дөрвөн эгнээтэй. Хуучин гүүртэйгээ нийлээд зургаан эгнээтэй болох юм. Хуучин гүүрний засварын ажил эхлээд 18 хонож байна. Яармагийн гүүрэн зам доогуурх тунель гарц, болон уулын замуудыг холбосон замууд 2019 онд ашиглалтад орно" гэлээ.

Тус гүүр нь ашиглалтад орсноор Яармагийн гүүр орчмын олон замын уулзварт зам, удахгүй ашиглалтад орох Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, "Буянт-Ухаа-1, 2" хороолол зэргийг хотын төвтэй холбох гол гарц юм. Гүүрээр өдөрт 20-30 мянган машин нэвтэрч, хуучин гүүрнээс гурав дахин их ачааллыг даах чадвартай аж.

Шинэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах боломжтой гэж албаны хүмүүс үзэж байна. Яармагийн хуучин гүүр нь 1960 оноос хойш шинэчлэгдээгүй учраас засварлах шаардлагатай байгаа билээ. Ингээд гүүрэн байгууламжийг бүтнээр нь 2019 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 18 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 19 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01