ДАШТ-ИЙ ШИГШЭЭ ТОГЛОЛТЫГ АНУ-Д 16 САЯ ХҮН ТЕЛЕВИЗЭЭР ҮЗЖЭЭ


ОХУ-д саяхан болж өнгөрсөн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Франц-Хорватын хооронд өрнөсөн шигшээ тоглолтыг АНУ-д 16 сая гаруй хүн телевизээр үзэж сонирхсон тухай "Ассошиэтед Пресс" агентлаг лхагва гарагт мэдээлэв.

Дээрх тоглолт нь өнгөрсөн долоо хоногт америкчуудын хамгийн их үзсэн телевизийн хөтөлбөрт тооцогдсон хэдий ч 2014 оны ДАШТ-ий шигшээ тоглолтыг АНУ-д 26.5 сая хүн үзэж байсантай харьцуулбал үзэгчдийн тоо илэрхий буурсан байна.

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтыг АНУ-д ийнхүү харьцангуй цөөн хүн үзсэн нь Америкийн шигшээ баг урьдчилсан шатны сонгон шалгаруулах тэмцээнээс хасагдаж, энэ удаагийн ДАШТ-д оролцож чадаагүйтэй холбоотой болов уу хэмээн таамаглаж байгаа юм байна.

Европ тивийн хоёр баг шигшээ тоглолтод учраа таарсан хэдий ч тус тивд уг тоглолтыг үзсэн хүний тоо өнгөрсөн ДАШТ-тэй харьцуулахад мөн л цөөн байсан байна. Энэхүү тоглолтыг дэлхий даяар хичнээн хүн үзсэн тухай тодорхой мэдээ одоогийн байдлаар гараагүй байгаа ажээ.

Шигшээ тоглолтыг Франц улсад 19.3 сая хүн үзэж сонирхсон нь хоёр жилийн өмнө болсон "Евро-2016" тэмцээний үзэгчдийн тоотой харьцуулахад мөн л цөөн тооны хүн үзсэн үзүүлэлт болжээ. Харин Хорват улсад 1.6 сая хүн уг тоглолтыг телевизээр үзсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 8 минутын өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 18 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 19 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01