КИМ ЖӨН УН ГИШҮҮДЭЭ ЗЭМЛЭВ


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ард иргэдийн амьжиргааг сайжруулах зорилготой эдийн засгийн бүтцийг бэхжүүлэх шинэ бодлогын хэрэгжилттэй танилцсан байна. Үүнтэй холбоотойгоор тэрбээр бодлогыг амжилтгүй хэрэгжүүлсэн Хөдөлмөрийн намын орон нутгийн гишүүдийг шүүмжилсэн байна.

БНХАУ, ОХУ-тай хил залгаа Хойд Хамгёнг мужийн зүүн хойд нутгийн үйлдвэрүүд, усан онгоцны буудал, амралтын газар, ферм, цэргийн байгууллагуудад шалгалт хийснийхээ дараа тэрбээр, "муж хариуцсан намын хорооны гишүүд тодорхой чиглэлгүй ажиллаж, чухал бодлогыг үл тоомсорлож байна, энэ бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллах ёстой" гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ тэрбээр сувиллын газарт шалгалт хийж, халуун рашааны эмчилгээнд зориулсан банн бохир заваан байгаа нь менежмент муугийнх юм гэж холбогдох хүмүүсийг зэмлэсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын хуралдааны үеэр ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн үйл ажиллагааг дэмжин ажиллах шийдвэрийг гаргасан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 минутын өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 18 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 19 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01