ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ


Төрийн албан хаагчид тэр дундаа эрүүл мэнд, боловсролын салбарынхан цалингаа нэмүүлэх хүсэлт шаардлагаа хэдэнтээ илэрхийлээд байгаа билээ. Удаа дараагийн суулт, ажил хаялтын дараа тэд энэ оны IY улиралд цалин нэмнэ гэсэн үгийг эрх баригчдаасаа сонсоод буй.

Гэхдээ цалин нэмнэ гэдэг дан ганц Засгийн газрын хүсэл зоригоор бүтэх ажил одоохондоо биш. Учир нь ОУВС-ийн өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тохиролцоон дээр цалин хөлсийг нэмэхгүй байх тухай амлалт бий. Хэдий тийм ч бүрэн эрхт тусгаар улсын хувьд юугаа нэмж, хасахаа бас бусдаар заалгаад байх зүйлгүй мэт. Гэхдээ тохиролцоо бол тохиролцоо, эдийн засгийн хувьд эмзэг манайх шиг улс Олон улсын донор байгууллагын өмнө эргээд уулзах улаан нүүрээ баастаж болохгүй. Энэ ч үүднээс цалин нэмэх асуудлаа ОУВС-тай зөвлөлдөх учиртай. Эдүгээ Улаанбаатарт тус сангийнхан ирээд байгаа. Тэд тав дахь удаагийнхаа үнэлгээг хийх юм. Сангийн сайдын мэдэгдэж байгаагаар энэ үеэр цалин нэмэх асуудлыг тусгайлан хэлэлцэнэ гэж байсан билээ.

Энэ хэлэлцээ ид явагдаж байгаа ажээ. Тодруулбал, Засгийн газар, ОУВС-тай энэ оны дөрөвдүгээр улирлаас төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр хэлэлцсэн, гэхдээ одоогоо аль салбарт хэдэн хувь нэмэх гэхчлэн нарийн ширийн асуудлаа эцэслэн тохироогүй байгаа ажээ. Энэ тухай ХНХ-ын сайд С.Чинзориг мэдэгдээд буй.

Тэрбээр "Одоогийн бий болсон орлогын боломжийг хэрхэн хуваарилах талаар ОУВС-тай хэлэлцэх бөгөөд ямар ч байсан шийдэлд хүрэх байх" гэжээ. ХНХЯ-ны зүгээс цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулахаас гадна ачаалал, ур чадварт тулгуурлан нэмэх бодлого барьж байгаа аж. Ер нь ийм ур чадварт суурилсан нэмэгдлийн тухай өнгөрсөн жилээс хүчтэй ярьж эхэлсэн билээ.

Эрүүл мэндийн салбарт судалгаа хийхэд сувилагч, тэр дундаа мэс засал, сэхээн амьдруулах тасгийн сувилагч хамгийн их ачаалалтай байдаг бол боловсрлын салбарын хувьд бага ангийн багш нар ур чадвар ихээр шаарддаг, бусдаас их ачаалалтай байдаг нь харагджээ. Сайд Чинзориг "хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо цалингийн доод хэмжээг тогтоох асуудлаар ойрын хугацаанд шийдэлд хүрэх байх. Манай яамны зүгээс ирэх оны нэгдүгээр сараас цалингийн доод хэмжээг 300,000 болгон нэмэх саналтай байгаа. ҮЭХ350,000 гэсэн. Үүнд инфляци, ДНБ-ий өсөлт, үнэ гээд олон зүйл нөлөөлөх тул бид хэлэлцээд ямар ч байсан ирэх оны төсвийг УИХ-д өргөн барихаас өмнө шийднэ" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 33 минутын өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 4 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 4 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 23 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01