ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫН ЭВДРЭЛИЙГ ЗАСЧЭЭ


Их хэмжээний аадар бороо үргэлжлэн орж, үерийн аюул нүүрлэснээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамд эвдрэл үүсч, нүүрсний тээвэр хийхэд эрсдэлтэй болсон. "Гашуунсухайт автозам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болдоор ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд автомашинууд уртын тээвэрлэлт хийх боломж бүрдээд байна. "Гашуунсухайт автозам" компанийн удирдлагуудын мэдээлж буйгаар пүрэв гарагийн 10 цаг 30 минутад автомашинуудыг ачилт хийлгэхээр уурхай руу нь хөдөлгөсөн бөгөөд "Эрдэнэс Тавантолгой", "Энержи Ресурс" болон орон нутгийн Тавантолгой компаниуд өнөөдрөөс /2018.08.10/ эхлэн сунасан маршрутаар тээвэрлэлт хийж байна. Нүүрсний автомашинууд шөнийн цагаар ажиллахгүй, 08-20 цагийн хооронд тээвэр хийх юм. Үүнд хөдөлгөөнт эргүүлүүд 24 цагийн турш хяналт тавих үүрэг хүлээжээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозам долдугаар сарын 14-нөөс хойш есөн удаа үерт автаж, үүний улмаас нүүрс тээвэрлэлтийн хэмжээ түр хугацаанд буурсан. Гэхдээ компаниуд Цагаан хадны боомтод нөөцөлсөн нүүрсээ экспортолж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан юм.

2018 оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс 1.6 тэрбум ам.долларын 20.5 сая тонн чулуун нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 206.6 сая ам.доллараар их боловч, биет хэмжээний хувьд 304.7 мянган тонноор буурсан аж. Энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан үзүүлэлт юм. Нүүрсний тээвэрлэлт түр хугацаанд саатсан ч, улсын баяр наадмын өмнө "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ хуралдаж, зам засварын эрсдэлийн зардлыг баталснаар шуурхай арга хэмжээ авч чадсаныг "Гашуунсухайт авто зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд хэлэв. Дашрамд дурьдахад, энэ сарын 9-ний өдөр Гашуунсухайтын боомтоор ачаатай 829, хоосон 570 автомашин нэвтэрсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 5 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 9 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 9 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01