БРАЗИЛД ӨДӨРТ 14 ХҮН ЦАГДААГИЙН ГАРТ АМИА АЛДАЖ БАЙНА


Өнгөрсөн онд Бразилид гэмт хэргийн улмаас 63880 хүн амиа алдсан нь урьд өмнө бүртгэгдэж байгаагүй өндөр тоо юм. Энэ нь 2016 оныхоос 3 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Үүний зэрэгцээ өдөрт 14 хүн цагдаа нарын гарт амиа алдаж байгаа нь 2016 оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлт юм гэж Бразилийн Аюулгүй байдлын олон нийтийн форумаас гаргасан тайланд дурджээ. Мөн хүчингийн хэрэг 8 хувиар өсч, 60018-д хүрсэн бол эмэгтэйчүүдийн амийг хөнөөх гэмт хэрэг 6.1 хувиар өсч, 4539-д хүрсэн байна. "Энэ тоон үзүүлэлт маш хүнд нөхцөл байдал бий болоод байгааг харуулж байна. Зохион байгуулалттай гэмт хэргийн тоо нэмэгдэх, цагдаагийн журам муу, хуучирсан хууль зэргээс болж хүн амины гэмт хэрэг газар авч байна" гэж тус форумын тэргүүн Ренато Сержио де Лима мэдэгдээд, хохирогчдын дийлэнх нь ядуусын хорооллоос гаралтай нас залуу, өнгөт арьстнууд байгааг дурджээ. Мөн тэрбээр, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, хар тамхи болон зэвсгийн наймаа нь манай нийгэмд нэлээд түгээмэл болоод байна гэж мэдэгдэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 6 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 9 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 10 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01