ХҮНД БЭРТСЭН 58-ТАЙ ЭМЭГТЭЙГ ГССҮТ-Д АВЧИРЧ, 48-ТАЙ ЭМЭГТЭЙД ЯАРАЛТАЙ ХАГАЛГАА ХИЙЖ МАГАДГҮЙ


ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГ ХЯНАЛТАД АВЧ, БИЕИЙН БАЙДАЛ НЬ ГАЙГҮЙ УЧИР ЭМНЭЛГЭЭС ГАРГАСАН ГЭВ

Өнгөрсөн бямба гаригийн 21:08 цагаас Улаанбаатар-Сайншандын чиглэлд хөдөлсөн суудлын 286-р галт тэрэг хотоос 300 км-ын зайд буюу Дорноговь аймгийн Айраг сумын Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад замаас гарч осолдсон харамсалтай хэрэг гарсан. Түүнтэй холбогдуулан ням гаригийн 21 цагийн орчимд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.

Ням гаригийн 13:00 цагийн байдлаар, эмнэлгийн тусламж шаардлагатай бүх хүнд анхны тусламж үзүүлж, 81 хүнийг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг, долоон хүнийг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт тус тус хүргэн, үзлэг, оношлогоо хийж эхэлжээ. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн хоёр хүний биеийн байдал хүнд байгаа ажээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд хэлэхдээ "Хоёр хүн хүнд байна. Нэг нь 48 настай эмэгтэй, олон хавирга хугарсан, уушги цоорсон байх магадлалтай гэж үзэж байсан ч шинжилгээгээр азаар тийм гэмтэл гарсангүй. Гэхдээ элэгний дээд хэсэгт шингэн хуримтлагдсан гэж үзсэн учир ГССҮТ-өөс мэс заслын баг гарсан, шаардлагатай бол яаралтай мэс засал хийнэ.

54 настай эмэгтэйн толгой дээрээс юм унасан учир тархины гэмтэлтэй гэж үзэж байна. Тиймээс биеийн байдлыг тогтворжуулаад, ГССҮТ рүү авчирч байна. Одоогийн байдлаар хүний амь нас эрсэдсэн зүйл гараагүй. Гурван хүүхэд, есөн том хүнд яаралтай тусламж үзүүлсэн. Доргилт авсан, осол гэмтэл учир дараа нь янз бүрийн хүндрэл үүсэх эрсдэлтэй байдаг учир эмчийн зөвлөгөө авах, шаардлагатай бол эмнэлэгт хандахыг зөвлөөд, хүмүүсээ буцааж байна" гэв.

Түүний хэлснээр, тус галт тэргээр нийт 329 хүн зорчиж явсан бөгөөд нэг жирэмсэн эмэгтэйг хяналтад авч, биеийн байдал нь гайгүй учир эмнэлгээс гаргажээ. Мөн 120 зорчигчийг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, нарийвчилсан үзлэг шинжилгээ хийж, үлдсэн зорчигчдод хөнгөн гэмтсэн тул зохих тусламжийг үзүүлжээ.

Ням гаригийн оройн байдлаар, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 37 эмч, 22 сувилагч, хоёр бага эмч, таван үйлчлэгч, 10 жолооч, 4 инженер техникийн ажилтан ажиллаж, зорчигчдод эмнэлгийн үзлэг хийж байгаа аж. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Айраг, Даланжаргалан сум, Говьсүмбэр аймгийн Шивээ овоо, Баянтал сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвөөс эмч, мэргэжилтнүүд дайчлагдан ажиллаж буй юм байна.

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч говийн нутагт орсон их хэмжээний борооны улмаас төмөр замын дэр мод үерт дайрагдан хугарсан байж болзошгүй хэмээн үзэж буй ажээ.

galt tereg
galt tereg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 6 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 9 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 10 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01