МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО


БНХАУ-ын Бээжин хотноо 200 сая төгрөгийн шагналын сантай "Memory of Jiuduan" дэлхийн цомын тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Итали зэрэг орны шилдэг 200 тамирчин стандарт бус зургаан төрлөөр өрсөлдсөн байна. Манай улсаас Олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Олон улсын Их Мастер Н.Энхшүр, Олон улсын Их Мастер Э.Лхагвадулам нарын арван тамирчин, Олон улсын Их Мастер, Ази тивийн аварга, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан багшийн хамтаар оролцжээ.

Тэмцээний дүнгээр Монгол Улсын баг 36 медалийн 19-ийг, гурван цомын хоёрыг тус тус хүртэн үнэмлэхүй ялалт байгуулж, тэргүүн байрт орсон амжилтыг үзүүлсэн аж. Түүнчлэн тэмцээний үеэр "Хурдны Хөзөр" төрөлд нэг багц буюу 52 ширхэг хөзрийг ердөө 14 секундэд тогтоож алдаагүй санаснаар Б.Шижир-Эрдэнэ дэлхийн дээд амжилт тогтоосон байна. Нас насны ангилал болон нийлбэр оноогоор эхний гурван байрт орсон тамирчид:

Өсвөр насны ангилал:

1- р байр: ОУИМ Э.Лхагвадулам - 7233 оноо

2-р байр: Их Мастер М.Уянга - 6115 оноо

3-р байр: Б.Лхагвадорж - 5165 оноо

Насанд хүрэгчид:

1-р байр: ОУИМ Н.Мөнхшүр - 8191 оноо

2-р байр: ОУИМ Simon Reinhard - 7416 оноо

3-р байр: ОУИМ LiYang - 7069 оноо

Нийлбэр дүнгээр:

1-р байр: ОУИМ Н.Мөнхшүр - 8191 оноо

2-р байр: ОУИМ Simon Reinhard - 7416 оноо

3-р байр: ОУИМ Э.Лхагвадулам - 7233 оно


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 7 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 11 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 11 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01