НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫГ ЦЭГЦЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа" зорилт тусгагдсан. Иргэн, ААН-үүд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй болон эрх бүхий албан тушаалтан газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгосон газруудыг цэгцлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа. Энэхүү зорилтын хүрээнд авч хэрэгжүүлсэн эхний алхам нь нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд орон сууц, контейнер, барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Хотын дарга нийслэлийн 29 болон 33 дугаар дунд сургуулийн хашаа, Богд хааны Ордон музейн хойд талд, "Өгөөж" ХХК-ийн урд талбай буюу унагатай хөшөөтэй ногоон байгууламж, хорооллуудын дундах нийтийн эзэмшлийн талбай гэх мэт хууль бусаар олгосон олон газар эзэмших зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгоод байгаа нь иргэдийн талархлыг хүлээгээд байгаа юм.

Өнөөдөр хотын дарга нийслэлийн Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, Номин их дэлгүүрийн хойд талд иргэн С.Батсүхийн эзэмшиж байсан орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий 360 м2 газар эзэмших гэрчилгээг хуулийн дагуу хүчингүй болголоо. Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр нь барилгын нягтаршил ихтэй байдгаас үүдэн иргэдийн ая тухыг хангасан тоглоомын талбай, ногоон байгууламжийн хүртээмж муу байсаар өдий хүрчээ. Цаашид нийслэлийн зүгээс энэхүү газар дээр ногоон байгууламж, иргэдийн амрах талбайг барьж байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Мөн Баянзүрх дүүгийн Засаг даргын 2016 оны А/443 тоот захирамжаар иргэн Д.Дагийрмаад хууль зөрчин олгосон, Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол кино нэгтгэлийн хойд талд байрлах 107 м2 газар эзэмших гэрчилгээг холбогдох хуулийн дагуу хүчингүй болголоо. Иргэн Д.Дагийрмаад хууль бусаар олгосон энэхүү газар нь ойр орчмын байрнуудын тоглоомын талбай төлөвлөгдсөн, ногоон байгууламж бүхий газар юм. Нийслэлийн зүгээс цаашид энэхүү газар дээр мөн тохижолт бүхий амралт, тоглоомын талбай байгуулна гэдгээ мэдэгдэлээ. Хотын дарга нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж буй иргэдэд тухайн газраа хуулийн дагуу, гэрээнд заасан эрх үүргээ биелүүлэн ажиллахыг уриалж, цаашид хууль бус газар олголт, газрын харилцаатай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 6 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 10 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 10 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01