ТӨЛБӨР НЭМСЭН АСУУДЛААР ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭЭД БАЙНА


Үндсэн зургаан асуулга бүхий албан шаардлагыг "Ардчилсан оюутны холбоо" өчигдрөөс төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургуулиудын удирдлагуудад хүргүүлжээ. Шаардлагын хариуг долоо хоногийн дотор ирүүлэх ёстой бөгөөд энэ сарын 22-нд тус холбооноос дахин хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцаж байна. Гэвч жил ирэх бүр сургалтын төлбөр үндэслэлгүйгээр нэмэгдэж, эцэг эхчүүд төдийгүй оюутан залууст дарамт учруулж байгааг энэ үеэр "Ардчилсан оюутны холбоо"-ны зүгээс мэдэгдлээ. Тухайлбал, 2018-2019 оны хичээлийн жилд МУИС 11900-19200 төгрөгөөр, ШУТИС 12000 төгрөгөөр тус тус нэг кредит цагийн төлбөрөө нэмэгдүүлсэн байна. Мөн 2014-2017 онд төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн байдлыг "Ардчилсан оюутны холбоо"-оос судлахад МУИС хамгийн их буюу 69.6 хувиар нэмэгдүүлжээ. Түүнчлэн ХААИС 19.5 хувь, АШУҮИС 14.5 хувь, БХИС 80.6 хувь, СУИС 45.8 хувь, МУБИС 50.1 хувиар тус тус сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн үзүүлэлт гарсан байна.

Үүний зэрэгцээ жил бүр 15 мянган оюутан дотуур байранд амьдрах хүсэлт гаргадаг төдийгүй сургалтын төлбөрийг дагаж үнэ нь нэмэгддэг байна. Мөн жил бүр их, дээд сургуулийн нэгдүгээр курст элсэгчдийг эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулдаг бөгөөд үнэ, тарифын тогтсон стандартгүй байгааг ч сануулж байлаа.

Энэ мэтчилэн далд хэлбэрт шилжсэн мөнгө угаах явдлыг хянаж, шалгах, сургалтын төлбөр нэмэгдсэнээр тухайн сургуульд ямар өөрчлөлт гарч байгааг гэрчлэх цаг нь болсныг "Ардчилсан оюутны холбоо"-ны зүгээс мэдэгдлээ. Мөн өнгөрсөн хугацаанд иргэдийн цалин огт нэмэгдээгүй төдийгүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянга байхад их, дээд сургуулийн сургалтын дундаж төлбөр 2.6 сая байгаа нь харьцангуй үзүүлэлт гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 7 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 11 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 11 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01