ГЭМТСЭН БУГЫГ АВАРЧ ЗЭРЛЭГ АМЬТАН ХАМГААЛАХ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ


Сүүлийн үед нийслэлийн суурьшмал бүсэд зэрлэг ан амьтад орж ирэх нь ихэссэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ нь нийслэл хүрээгээ тэлэхийн хэрээр зэрлэг ан амьтадын амьдрах орчин хумигдаж байгаатай холбоотой гэх тайлбарыг байгаль орчныг хамгаалах байгууллагын мэргэжлийн хүмүүс өгч байв. Тэгвэл яг ийм асуудал энэ сарын 13-ны өдөр "Эмээлт зах"-ын ойролцоо гарч тус газарт буга гэмтсэн дуудлага ирсэн байна. Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын амьтан, ургамал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар өөрийн фейсбүүк хуудаснаа бичихдээ "Өнгөрсөн нэг дахь өдөр "Эмээлт зах"-ын ойролцоо буга хашлага давах гэж байгаад гэмтсэн дуудлага ирсэн. Тус буга нь Эмээлт өртөө орчимд зам хөндлөн гарахаар явж байхдаа сигналдаж орж ирсэн машинаас айн цочиж, замын хажуу руу үсрэхдээ огцом налуу руу унаж гэмтсэн байна. Мөн уг буга дунд чөмөг нь мултарсан байсныг малын эмчээс туслалцаа авч буцаж оруулсан юм. Одоо биеийн байдал нь сайн, асарч байна. Эмээлтийн тэр хавьд суурьшиж байна гэж байхгүй. Хустайн нуруу, Богд хаан уул юм уу, Партизаны хойд хэсэгт бугатай газар байдаг. Энэ амьтад маань гүйж, цусаа сэлбэх ёстой байдаг. Тиймээс гүйж яах үед нь замд нь нохой дайрсан байгаа юм" гэсэн байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 7 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 11 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 11 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01