БНХАУ-ЫН ИРГЭН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЭМ ХУДАЛДААЛЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажилладаг ба дээрх бүтээгдэхүүнтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн хүрээнд хяналт шалгалт хийдэг.

Энэ хүрээнд 2018 оны наймдугаар сарын 1-ний өдөр ирсэн иргэний гомдлийн дагуу Facebook /нүүр ном/-р гаргасан "БНХАУ-ын иргэн Ли Лянхуа, түүний хүүхдүүдийн Jinchenhai ХХК, Аполло ХХК эмийн сүлжээ бизнес нь бүтээгдэхүүн сурталчилж, гишүүн элсүүлж, худалдаагаа хийдэг, мэргэжлийн бус хүмүүс ажилладаг" гэх гомдлын дагуу шалгалт хийж, зөрчлийн хэрэг нээжээ.

Шалгалтаар БНХАУ-ын иргэн Бао Лин Шао захиралтай Жин Чен Хай ХХК нь 12 нэрийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох тусгай зөвшөөрөлгүй, худалдан борлуулж байсан 11 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байжээ. Иймд Зөрчлийн тухай хуульд заасныг үндэслэн 3,000,000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авч, 11 нэрийн нийт 155 хайрцаг, 7,798,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авч албадлагын арга хэмжээ авсан байна.

Мөн хурааж авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гаргах, биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн зөвлөлд шилжүүлжээ.

БНХАУ-ын иргэн Ли Лянхуа захиралтай Аполло ХХК нь Биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй, 5 нэрийн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортолдог аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 7 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 11 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 11 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01