СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС НЭРЭЭР 7000 ГАРУЙ ИРГЭНИЙГ ХОХИРООСОН ОРОС ЭРИЙГ ШАЛГАЖ БАЙНА


Манай улсад сүлжээний бизнес цэцэглэсэн байгаа энэ үед элдэв сүлжээнд элсэж, эд мөнгөөрөө хохирох явдал гарсаар байна.Казахстаны Житайм сүлжээнд олон мянган иргэн элсч, эцэстээ хохирогч болоод үлдсэн гашуун үйл явдал бий. Одоо ч энэ хэрэг шүүхээр шийдэгдээгүй, толгойлогч нь Монголоос зугтааж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдсан байдалтай байгаа юм.Тэгвэл дахиад нэг сүлжээний томоохон хэрэг мандав."Монголчууд бид хашрахгүй юм. Урд шөнө сүлжээний бизнес нэрийдлээр монголчуудыг залилсан орос иргэнийг Туушин зочид буудлаас баривчилжээ. Гэвч тухайн залилагч оросын биеийн байдал муудсан тул Сайд нарын хоёрдугаар эмнэлэг рүү аваад явсан. Удалгүй оросын Элчин сайд ирээд аваад явчихлаа. Хохирлын хэмжээний хувьд 90-100 тэрбумын хохиролтой" гэсэн мэдээлэл байгаа юм.Бидэнд олдсон мэдээлэлээр нэг хүнийг 10 мянган төгрөгөөр элсүүлдэг АБА гэсэн нэртэй сүлжээ юм байна. Одоогоор хохирогчид нь цагдаагийн газарт мэдүүлэг өгч эхэлжээ.Тэгвэл энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс дээрх орос иргэнийг авчирсан байцаалт явуулж, шалгаж эхэлжээ.Харин хохирогчдын хэлж буйгаар орон нутгаас олон хүмүүс элссэн байсан гэнэ.Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн хохирогч "Би 10 мянган ам.доллараар элсээд хохирчихлоо. Дараа нь урамшуулалд нь 3000 ам.доллараар нэмэлт элсэлт хийсэн. Гэр бүл, ах дүүсээрээ нийлээд 200-300 сая төгрөгөөр элссэн хүмүүс ч байгаа юм.Миний хувьд 10 мянган доллараа юунд итгэж өгсөн бэ гэвэл, гадаадын олон хөрөнгө оруулагчтай компани байдаг. Олон улсын хөрөнгөн дээр үндэслээд арилжаа наймаа хийж ашгаа хүртэх юм байна гэж бодоод итгэж найдаад өгсөн гэв. Би доороо хүн элсүүлээгүй. Миний охин нэг хүн элсүүлсэн байсан. Энэ компани Монголд орж ирээд жил гаруй болж байна" гэлээ.

Мөн бас нэг хохирогч эмэгтэй "Өнгөрсөн дөрөвдүгээр сард нөхөртэйгээ хамт элсэхдээ машинаа зараад орж байсан. Байр өгдөг гэхээр нь байртай болчих гэж орсон. Таны мөнгө цуглаад ирэхээр байр бэлэглэнэ гэж Сандагсүрэн гэх залуу хэлсэн. Тэгээд удалгүй сар хүлээгээрэй, төлбөрийн систем буруу болчихлоо гэсэн. Тэгээд бид хоёр банкинд карт захиалсан. Гэвч нэг сар, хоёр сар хүлээгээрэй гэж явсаар өдий хүрсэн. Бид нарын нэр дээр долоо хоног бүрт дансанд доллар орж ирээд байдаг. Үүнд их итгэл төрсөн. Гэвч бид гаргаж авч чаддаггүй. Манай нэг элсэгч Улаанбаатар банкин дээр очиж мөнгөө шалгуулахад аль 12 дугаар сард шилжүүлсэн мөнгийг цаад компани нь хүлээж аваагүй байгаа юм. Энэ бол сүлжээний компани биш хөрөнгө оруулалтын компани гэсэн ойлголтыг бидэнд төрүүлсэн" гэв. Харин цагдаагийн байгууллагаас хохирсон хүмүүсээ олж ир, тэгж байж энэ орос эрд эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хорьж шалгах ёстой гэжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 7 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 11 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 12 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01