УРЬДЧИЛГАА МӨНГӨӨР БАЙР АВАХ БОЛОМЖТОЙ ХЭМЭЭН ЗАЛИЛЖЭЭ


Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэс Stamford хэмээх хөрөнгө оруулалтын компанид залилуулсан хүмүүсийн гомдлыг шалгаж эхэлжээ. 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн Stamford хөрөнгө оруулалтын компани нь иргэдээс хөрөнгө оруулалт авах зарчмаар мөнгө босгож нийт 7000 гаруй иргэнд 100 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа аж.

Иргэдийн мэдээлснээр Stamford нь интернет дэх Forex арилжаатай ижил төрлийн зарчмаар ажилладаг гэнэ. Энэ нь тухайн хүнтэй 1 жилийн хугацаанд гэрээ байгуулж, долоо хоног бүрийн бямба гарагт ногдол ашгаа авахаар тохиролцдог байжээ. Харамсалтай нь иргэдэд 1-2 долоо хоногт ашгаа өгсөн ч энэ оны дөрөвдүгээр сараас ноогдол ашгаа өгөхөө больжээ.

Байрны урьдчилгаа хийх мөнгөөрөө байр авах боломжтой гэсэн зараар холбогдсон хүмүүст урьдчилгаа мөнгөө өгч, барилгын компанитай гэрээ хийвэл жилийн дараа байрандаа орно гэж тайлбарлажээ. Гэрээ байгуулсан иргэд "Эрсдэлийг 100 хувь өөрөө хүлээнэ, мөнгөө алдвал компани хариуцлага хүлээхгүй" гэдгийг тайлбарлаагүйгээс хохирлоо гэж ярьж байна.

Цагдаагийн байгууллагаас эл асуудлыг тодруулахад иргэдийн гомдлын дагуу шалгаж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбарыг өгч байгаа юм.Stamford компанийг хариуцсан гэх ОХУ-ын иргэн Евгений Персов цагдаагийн хэлтэст байцаалт өгч байгаа аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 8 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 12 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 13 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01