18 ДУГААР СУРГУУЛИЙН ХУУЧИН ЗАХИРЛЫГ АТГ-Т ДАХИН ШАЛГУУЛАХЫГ ХҮСЛЭЭ


Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл, багш, ажилчид Боловсролын газарт шаардлага хүргүүлж байгаа талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Учир нь, тэд тус сургуульд хоёр жилийн хугацаанд захирлын алба хашиж байсан дүрслэх урлагийн багш мэргэжилтэй Х.Чинбатыг хууль, хяналтынханд дахин шалгуулах хүсэлтэй байгаагаа ч уламжлав.Тэдний өгч байгаа мэдээлэлээр захирал асан Х.Чинбат гэгч нь сургуулийн захирлаар ажиллаж байхдаа сурагчдын "Үдийн цай" хөтөлбөрөөс мөнгө, биеийн тамирын заалнаас олдог орлого зэргийг хувьдаа "завшдаг" байжээ. Мөн сургуульд шинээр элсэж буй элсэгчдээс хээл хахууль авч байсныг нь шалгалтаар тогтоосон байдаг аж.

Түүнийг дээрх шалтгаанаас үүдэж ажлаас нь чөлөөлөөд байжээ. Гэвч Х.Чинбатыг гурван шатны шүүх болон АТГ-аас гэм буруугүй гэж үзээд ажилд нь эгүүлэн томилох шийдвэрийг гаргасан байна. Хууль, хяналтынхны энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Х.Чинбатыг дахин шалгуулах хүсэлтэй байгаагаа тус сургуулийн эцэг, эхийн төлөөлөл хэллээ.Мөн түүнийг захирлаар ажиллаж байх хугацаанд сургуулийн дүрэм журам алдагдаж, хээл хахуульд их идэгдэж, гадаад багш нарын Монголд ажиллах гэрээг зөрчин тэдний нэр дээр цалин бичиж, албан тушаалаа урвуулан ашиглан улсын мөнгийг идэж сургуулийг хохироож байсан нь нотлогдож тогтоогдсон гэнэ.Түүнчлэн сургуулийн захирал нь удаа дараа солигдсноос болж сургуулийн дотоод дэг журам сөргөөр нөлөөлж, хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөөд байна гэдгийг эцэг эхчүүдийн төлөөлөл онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 7 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 11 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 12 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01