МАЛ БҮХИЙ ИРГЭДИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС НҮҮЛГЭХ АЖИЛ 97.5 ХУВЬТАЙ БАЙНА


Монгол Улсын Засгийн газар болон НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэх, эрхлэхийг хориглох бүсийг тогтоож өгсөн. Өнгөрсөн оноос эхлэн нийслэлээс мал бүхий иргэдийг зөвшөөрөгдсөн бүсрүү нүүлгэн шилжүүлэх ажил эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.Мал бүхий иргэдийг СХД-ийн нарийны хэсэг, СХД-ийн 335 дугаар гарам буюу Ногоон толгой, БЗД-ийн 20-р хороо Арцатын ам гэсэн гурван бүсэд суурьшихыг зөвшөөрсөн юм.

Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэн, шилжүүлэх ажил өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нүүлгэн шилжүүлэх ажил 97.5 хувьтай байгаа аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захиргч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлж буй ажлын явцтай танилцав.

ийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан нийслэл дэх мал бүхий иргэдийг зөвшөөрөгдсөн бүсрүү нүүлгэх ажлын хэсэг нийслэлийн хориглосон бүсэд хамаарах 38 хорооноос 602 өрхийн 16784 малыг зөвшөөрөгдсөн бүсрүү гаргаад байна. Иргэдийг нүүлгээд орхихгүй нийгмийн баталгаа, тог цахилгаан, худаг, нүүх зардал зэргийг гаргажээ. Зөвшөөрөгдсөн гурван бүсэд нийтдээ 4.8 км урт 10 квт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам тавьсан байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 8 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 12 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 13 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01