ГАЗРЫН АСУУДАЛТАЙ ХОЛБООТОЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ЦАХИМААР НЭЭЛТТЭЙ ХҮРГЭНЭ


Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх төслийн нээлтийн арга хэмжээ өчигдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд БХБ-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НГА-ны дарга Э.Болорчулуун болон бусад албаныхан оролцож, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр иргэн аж, ахуй нэгж байгууллагуудад газартай холбоотой үзүүлж буй үйлчилгээг цахимаар дамжуулан нээлттэй ил тод хүргэх боломж бүрдээд зогсохгүй цаг хугацаа орон зайнаас үүссэн үйлчилгээний хоцрогдол арилах бүрэн боломжтой болж байна.

БХБ-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн:

Өнөөдөр бид Нийслэл Улаанбаатар хотын газрын кадастрын зураглал, бүртгэлийг шинэчлэн завсарлах, цахимжуулах, иргэд олон нийтэд ил тод газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санг байгуулах төслийг эхлүүлэхээр хуран цуглаад байна. 2015 онд Турк улсад зохион байгуулагдсан дэлхийн кадастрын дээд хэмжээний чуулга уулзалтаас гаргасан Истанбул хотод "Кадастр бол газрын удирдлагын систем, гол бүрэлдэхүүн хэсэг, бүх төрлийн газар, өмч, хөрөнгийн хил зааг, алдаа, үнэлгээг албан ёсоор буулгах системтэй бүтэцжүүлэх ажил бөгөөд даяарчлалын өнөө үед хувь хүний ирээдүй болон улс орны тогтвортой хөгжилд маш чухал үүрэгтэй" гэж заасан. Кадастрын нэгдсэн цахим бүртгэл, мэдээллийн системтэй болох нь хөгжиж буй улс орнуудын хувьд томоохон зорилт, даалгавар болно гэдгийг мөн онцлон тэмдэглэсэн байдаг юм. Монгол улсын засгийн газар улсын хэмжээний газрын кадастрын нэгдсэн мэдээллийн системийг байгуулах асуудалд онцгой ач холбогдолтой өгч байгаа. Өнгөрсөн жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр БХБЯ 21 аймгийн 330 сумыг хамруулсан техник тоног төхөөрөмж бүхий дэд бүтэц, нэгдсэн кадастрын мэдээллийн санг байгуулж, иргэд гар утаснаасаа энэ төрлийн мэдээллийг авах боломж бүрдээд байна. Нийслэлийн газрын кадастрын бүртгэлийг 2018-2019 онд шинэчлэн засварлаж, цахимжуулснаар улсын газрын кадастрын нэгдсэн системд холбох боломж бүрдэж, монгол улсад олон зорилтот кадастрын системийг байгуулах мэдээллийн үндсэн суурь тавигдана." хэмээлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 8 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 12 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 13 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01