МОНГОЛ ЖОЛООЧ НАР ОХУ-Д ЗОРЧИХДОО ХУУРАМЧ ДААТГАЛЫН ЗӨРЧИЛ ИХ ГАРГАДАГ


Энэ оны эхний найман сарын дүнгээр ОХУ-ын гаалийн ажилтнууд жолоочийн хариуцлагын даатгалгүй явсан 1700 удаагийн зөрчлийг монголчуудаас илрүүлжээ. ОХУ-ын нутагт өөрийн машинаар зорчиж байгаа гадаадын иргэн тухайн улсын стандартад нийцсэн жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамрагдсан байх ёстой гэж хуулиндаа заасан байдаг аж.

Харамсалтай нь ОХУ-д зорчиж буй монгол жолоочид уг хуулийг зөрчсөн үйлдэл ихээр гаргадаг байна. Буриадын БНУ-ын Гаалийн албаны мэдээлснээр өнгөрсөн долдугаар сард гэхэд Оросын хилийг нэвтсэрсэн монгол жолоочдын 171 нь даатгалгүй байжээ. Үүгээр ч зогсохгүй хуурамч даатгал үзүүлэн хил, гаалийн ажилтнуудыг хуурах гэсэн үйлдлийг олон гаргадаг гэнэ. Тухайлбал, 2018 оны гуравдугаар сард Хиагтын боомтын ажилтнууд хуурамч даатгалаар хил нэвтрэхийг оролдсон 45 зөрчлийг илрүүлжээ. Хэрэв жолоочийн хариуцлагын даатгалгүй, эсвэл хуурамч даатгалтай явах үедээ ОХУ-ын нутаг дэвсгэрт осол гаргавал учирсан хохирлыг тухайн жолооч бүрэн төлж барагдуулах хуультай гэдгийг ОХУ-ыг зорьж буй монгол жолоочиддоо сануулья


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 8 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 12 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 13 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01