АРДЧИЛСАН НАМЫН “ХАНГАЙН БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ-2018” СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАРУУНБҮРЭН СУМАНД БОЛЛОО


Ардчилсан нам гишүүн төвтэй, бодлогын нам болох шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг "Хангайн бүсийн чуулга уулзалт - 2018" Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд зохион байгуулагдлаа. Чуулганд нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн гишүүд дэмжигчдээс гадна Ардчилсан намын дэргэдэх байгууллагын төлөөлөл бүхий 1000 гаруй хүн оролцсон юм. Хангайн бүсийн чуулга уулзалтад оролцогч аймгууд тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, санал солилцсон. Тухайлбал, Сэлэнгэ аймгийнхан үйлдвэрлэлийн бодлого үгүйлэгдэж байгааг онцоллоо. Сэлэнгийнхэн газар тариалан эрхлэхээс гадна жижиг, дунд үйлдвэр эрхлэлтээрээ улсдаа тэргүүлдэг. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд тус аймгийн жижиг, дунд үйлдвэр зогсонги байдалд оржээ. Учир нь, 2012-2016 онд Засгийн газар болон орон нутгийн зүгээс хэрэгжүүлж байсан ЖДҮ эрхлэгчдэд чиглэсэн бодлого үндсэндээ зогссон. Өнөөгийн эрх баригчид үйлдвэрлэлийг дэмжих нь бүү хэл, айлын "Шоовдор" хүүхэд шиг хандаж байгаагаас шалтгаалж үйлдвэрлэгчидхүндхэн цаг үеийг туулж байгаагаа хэлж байлаа. Мөн үйлдвэрлэлээс гадна бүс нутгийн хувьд аялал жуулчлалыг өндөр түвшинд хөгжүүлэх боломжтой байгаа ч, мөн л төр засгаас дорвитой дэмжлэг үзүүлэхгүй байгааг хэлж байсан юм. Чуулганд оролцогч Хөвсгөлчүүдийн зүгээс, Олон улсын нисэх онгоцны буудалтай болж, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлж, аялал жуулчлалыг нэрийн хуудсаа болгох хүсэлтэй. Гэвч энэ бүхнийг иргэдийн нуруун дээр "ачаад" орхих бус төрийн бодлого, бодит дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгааг хэллээ. Үүний зэрэгцээ хэрээс хэтэрсэн улстөржилт, намчирхлын гайгаар Ардчилсан намын санаачилсан орон нутгийн иргэдийг орон сууцжуулах, аймгуудыг авто замаар холбох, иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг цахимжуулсан зэрэг олон ажлыг зогсоосонд орон нутгийн иргэд бухимдалтай байлаа. Өрх бүр нь үйлдвэрлэгч гэгддэг Сэлэнгэ нутгийнхан, анхдагчдын өлгий нутаг Булганчууд, хоймор нутагт оршихХөвсгөлчүүд гээд Монгол орны өнцөг булан бүрт аж төрж буй Ардчилсан намын жирийн гишүүдээс эхлээд ард түмэн эрх баригчдаас зөв бодлого, сэтгэл зүтгэлийг үгүйлж байгаагаа эрх баригчдад ийнхүү дайсан юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 9 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 13 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 13 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01