ҮДИЙН ЦАЙНД СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР БАЯЛАГ ХООЛ ХҮНС ӨГДӨГ БОЛНО


Улаанбаатар хотод нийт 63 сургууль үдийн цай хөтөлбөртөө сүүн, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байна гэсэн мэдээлэл өчигдөр гарсан билээ.ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 400 мянга орчим сурагчдад жил бүр 32 тэрбум төгрөгөөр "Үдийн цайны үйчилгээ хүргэдэг.Гэвч энэ хэмжээний мөнгөөр хүүхдийн авах ёстой илчлэг, шим тэжээлийг нөхөж чадахгүй байна. Тиймээс нэг хүүхдэд ноогдох үдийн цайны зардал 600 төгрөг байсныг ирэх онд 1200 төгрөг болгон нэмэх саналыг БСШУЯ-наас Сангийн яаманд хүргүүлжээ.Хүүхэд үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн авах ёстой илчлэгийн 15 хувьтай тэнцэх ёстой.Гэвч хоол үйлдвэрлэгчид 600 төгрөгт багтаан илчлэгээ хангахын тулд нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн үдийн цайнд өгдөг нь судалгаагаар тогтоожээ. Тиймээс нүүрс усны оронд уураг ихтэй буюу сүү ,сүүн бүтээгдэхүүнтэй үдийн цай өгдөг болохоор зорьж байгаа юм. Мөн үдийн цай нийлүүлэх аж ахуйн нэгжийг тухайн сургуулийн удирдлага өөрөө сонгох эрхтэй болжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 14 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 17 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01