Улсын хэмжээнд зохион байгуулж буй "Хичээлийн шинэ жил" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас бяцхан үрсийнхээ аюулгүй байдлын төлөө өөрсдийн санаачилга, хөрөнгөөр Чингисийн өргөн чөлөө буюу 120-н уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замд 10 цэгт, нийт 16 ширхэг сэрэмжлүүлэх самбарыг байршуулжээ.
Иймд ЗЦГ-аас эцэг, эх, жолооч та бүхэн Монголын ирээдүй болсон бяцхан үрсийнхээ аюулгүй байдлыг хангах ажилд оролцож, тэдэнд зөв үлгэр дуурайл үзүүлэхийг уриалж буй юм
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна