М.ЭНХБОЛДЫГ САЙН ДУРААРАА ОГЦРОХЫГ ГИШҮҮДИЙН 95 ХУВЬ НЬ ДЭМЖЖЭЭ


МАН-ын Бага хурлаас УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураараа огцрох нь зүйтэй гэсэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн саналыг 95 хувь нь дэмжсэн тогтоол гаргасан байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар тус Бага хуралд анхнаасаа намаас гишүүн хөөх, хасах асуудлыг Хяналтын Ерөнхий Хороо нь оруулж ирэх төлөвлөгөөгүй байсан бөгөөд энэ талаар огт дурдагдаагүй гэлээ.МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцруулахыг дэмжсэн шийдвэр гаргасан ч М.Энхболд энэхүү шийдвэрийг хүлээж аваагүй байна. Мөн эх сурвалжуудын хэлж буйгаар У.Хүрэлсүх М.Энхболдод хамтдаа буюу хоёулаа албан тушаалаасаа зэрэг огцорч төрийн гацааг гаргая гэсэн санал гаргасан ч М.Энхболд энэхүү саналыг хүлээж аваагүй ажээ. УЗ-ийн хурал дууссан бөгөөд түр завсарлаад байсан Бага хурал эргэн хуралдаж эхэллээ. Бага хурлаар М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрох нь зүйтэй гэсэн саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулах мэдээлэл байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 41 минутын өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 56 минутын өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 1 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 1 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 19 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 21 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 21 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр