ХОТЫН ШИНЭ ДАРГА: Б.МӨНХБААТАР УУ, С.АМАРСАЙХАН УУ


Нийслэлийн тэргүүлэгчдийн хуралдаанаас өнөөдрийн НИТХ-аар хотын шинэ даргыг томилохоор, хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. Энэ дагуу өнөөдөр НИТХ-аар хотын даргад нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхийн саналаар томилгоог хийх юм. Үүнээс өмнө НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, хотын даргад хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ. Уг нэрээ МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн, НИТХ дахь МАН-ын бүлгээр оруулан шийдвэрээ гаргах учиртай.

Өчигдөр НИТХ-ын тэргүүлэгчид болон МАН-ын Удирдах зөвлөл хуралдах байсан ч хойшилсон. Тиймээс өнөөдөр дээр дурдсан хурлууд бүгд болохоор төлөвлөгдөөд байна. Хотын даргад Баянзүрх дүүргийн засаг дарга асан Б.Мөнхбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар нэр дэвшихээр яригдаж буй. Б.Мөнхбаатар, С.Амарсайхан нар нь хоёулаа У.Хүрэлсүхийн талын хүмүүс тул намын Удирдах зөвлөл дээр нэр гаргахад ихээхэн асуудалтай байгаа аж.

Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар нар Б.Мөнхбаатарыг дэмжиж байгаа гэх мэдээллийг намаас нь өгч байна. Гэвч Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн зүгээс НИТХ дундаасаа хотын даргаа томилох сонирхолтой байгаа аж. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Амарсайхан, Б.Мөнхбаатар аль нэгнийх нь нэрийг НИТХ руу оруулж, заалнаас нөгөө нь нэр дэвшин өрсөлдөхөөр байна.

НИТХ суудалтай. Үүнээс МАН 34, АН 11 төлөөлөгчтэй билээ. Одоогоор санал хураалтад сөрөг хүчний 11 төлөөлөгч С.Амарсайхан, Б.Мөнхбаатар нарын хэнийг нь дэмжих нь тодорхойгүй байна. Мөн НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн фракци аль талд санал өгөхөөр тохироо хийсэн нь тодорхойгүй байгаа юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 1 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 3 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 18 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 21 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 22 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 23 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр