ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ ОРОН ТООНЫ ТАВАН ГИШҮҮНТЭЙ БОЛНО


Гурав дахь удаагаа шинэчлэгдэн батлагдсан төрийн албаны тухай хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.Төрийн албанд шатлан дэвшүүлэх зарчмыг хуульчлан баталсны сацуу (улстөрийн албан хаагчаас бусад)төрийн албан хаагчид улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байхаар хуульчилсан шинэхэн хуульд бас нэгэн зарчмын өөрчлөлт орсон нь Төрийн албаны зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт юм. Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл нь орон тооны таван гишүүнтэй байхаар хуульд заажээ.

УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшүүлэн сонгосон гурван орон тооны гишүүдээс гадна төрийн албан хаагчдын төлөөлөл болсон хоёр гишүүнтэй байхаар хуульчилсан билээ.Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулахаар зарыг өнөөдрөөс олон нийтэд түгээж эхэлжээ.Сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх бөгөөд дээд боловсролтой, төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн, ял шийтгүүлж байгаагүй, сүүлийн нэг жилийн хугацаанд улстөрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албантушаал эрхэлж байгаагүй, сахилгын шийтгэлээр төрийн албанаас халагдаж байгаагүй зэрэг нийтлэг шаардлагыг хангасан байх учиртай юм.Төрийн албаны зөвлөлд төрийн албан хаагчдын төлөөлөл болсон хоёр гишүүн сонгон шалгаруулах журам хийгээд сонгон шалгаруулалтын мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн албан сайтаас дэлгэрүүлэн үзнэ үү


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 30 минутын өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 3 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 3 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 4 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 4 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 4 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 22 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр