З.ЭНХБОЛД: УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ МАРГААШ ӨРГӨН БАРИНА


Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг маргааш өргөн барихаар болсон тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.

Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тухай хууль болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бэлэн болгон, УИХ-ын Тамгын газарт өглөө. Зарим нэг материал дутуу учраас маргааш /2018.01.04/ өглөө хуулийн төслийг өргөн барих бодолтой байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Тамгын газарт боловсруулсан хуулийн төслөө өнөөдөр өргөн бариагүй" гэж тодотгосон юм.

Мөн тэрээр "Хуулийн төслийг бүрэн сарын туршид албан ёсны веб сайтад байршуулан, хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой байдаг. Энэ процедурыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс бүтэн сарын туршид УИХ хуралдаагүй, олон нийтийн хэлэлцүүлэг явагдсан гэж үзэн, хуулийн төслийг өргөн барих нөхцөл бүрдсэн хэмээн үзсэн гэлээ.

Харин УИХ-ын Тамгын газар дээрх хуулийн төсөл Ерөнхийлөгчийн албан ёсны веб сайтад тавигдаагүй, хэлэлцүүлэг өрнөөгүй хэмээн үзэж байгаа юм байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд Засгийн газрын зүгээс хоёр санал тусгуулсан ажээ.

Тухайлбал, УИХ-ын тухай хуульд 10.2.6 заалт нэмж байгаа. УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор тавьж, тогтоолыг төслийг өргөн мэдүүлснээр УИХ хэлэлцэн, ёсоор болгосон бол чөлөөлнө гэсэн заалт оруулж байна. Үүнийг нэн яаралтай, зарим бүрдэл хэсэггүйгээр хэлэлцдэг дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа ажээ. Дэгийн тухай хуульд Засгийн газраас улс эх орны эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг дараалал харгалзахгүйгээр зарим бүрдэл хэсэггүйгээр шууд хэлэлцэж болдог байх заалтыг тусгаж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 4 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 5 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 6 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 6 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 6 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр