МАН-ЫН БҮЛГИЙН ХҮСЭЛТЭЭР УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ДАХИН ХОЙШЛОВ


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан МАН-ын бүлгийн даргын хүсэлтээр дахин хойшлов.Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай тул чуулганы хуралдааныг ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл хойшлуулах хүсэлтийг Д.Тогтохсүрэн гишүүн гаргасныг УИХ-ын дарга хүлээн авлаа.

Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд, "УИХ-ын даргыг чөлөөлөх тухай заалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьсан хуулийн төсөлдөө тусгасан байна. Энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилохтой холбоотой асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна. Тиймээс УИХ-ын гишүүд ирэх долоо хоногоос чуулганы ирцийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй" хэмээв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 1 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 4 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 5 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 5 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 5 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 20 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 23 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр