Ц.ЦОЛМОН: УИХ-ЫН БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХУУЛЬЧИЛЖ ЗОХИЦУУЛСАН БАЙДАГ УЧРААС ХУУЛИЙН ДАГУУ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭГДЭЭД ЯВАХ ЁСТОЙ


Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөл болон цаг үеийн асуудалтай холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

- Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас хуулийн төсөл өргөн мэдүүлэх гээд бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар хойшилсон уу?

- Ер нь бол тэгсэн. Миний байнга хэлдэг үг байгаа шүү дээ. Хууль тогтоолын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг Хууль тогтоомжийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж. Ерөнхийлөгчийн Тамгын газраас манайд хуулийн төслийг ирүүлсэн. Улсын Их Хурлын Тамгын газар хуулийн төслийн бүрдлийг хянаж үздэг. Тэгээд тухайн төсөл хуулийн төсөл боловсруулах талаар хуульд заасан шаардлагыг хангасан, холбогдох бусад материалыг хавсаргасан, нэг үгээр бүрдэл нь хангагдсан байна гэж үзвэл өргөн мэдүүлдэг журамтай.

- Төслийг өнөө өглөө өргөн барьсан уу?

- Тийм ээ, өнөө өглөө өргөн барьсан. Яг хуулиараа бол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад хандах учиртай юм. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад хандана гэдэг маань төслийг Тамгын газрын мэргэжилтнүүд буюу мэргэжлийн хуульчид хүлээн авч үзэж танилцаад шаардлага хангасан гэж үзсэнээр өргөн барьдаг зохицуулалттай. Түүнээс биш шууд Улсын Их Хурлын дарга руу орж, хууль тогтоомжийн төслөө өгдөг хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй. Хуулийн дагуу бид бүрдлийг нь хянаж үздэг. Тэгээд болж байна аа гэж үзвэл Улсын Их Хурлын даргад хэлээд, Улсын Их Хурлын дарга төслийг хүлээн авах тов тогтоодог. Ийм л учиртай, хууль, эрх зүйн зохицуулалттай юм. Ерөнхийлөгчийн Тамгын газраас сая төслийг өргөн мэдүүллээ. Бид хянаад бүрдэл хангагдсан гэж үзсэн.

- Хоёр хуулийн төсөл гэсэн мэдээлэл байна, хэдийд хэлэлцэх, хэзээнээс хэрэгжиж эхлэх бол оо?

- Хүний хүсэл зоригоос хамаардаг зүйл гэж байхгүй, бүх юм хуулийнхаа дагуу л явах учиртай. Өргөн барьсан хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг нь шийдэх ёстой. Тиймээс Улсын Их Хурлаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байх шаардлагатай. Үүний тулд Улсын Их Хурлын даргын зөвлөл хэлэлцэх ёстой. Улсын Их Хурлын бүх үйл ажиллагааг хуульчилж зохицуулсан байдаг учраас хуулийн дагуу асуудал хэлэлцэгдээд явах учиртай.

Нэгэнт өргөн баригдсан учраас энэ хуулийн төслийг хэрхэн хэлэлцэж шийдвэрлэх нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарна. Парламентын сэтгүүлчид та бүхэн сайн мэднэ. Монгол Улсын Их Хурлын тухай хууль гэж байгаа, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар асуудал хэлэлцүүлдэг дэгийн хууль гэж байгаа. Тиймээс энэ асуудал тэрхүү хуулиудын дагуу шийдэгдэх ёстой.

- УИХ хуралдахгүй байгаа нөхцөлд яах вэ?

- Улс төрийн шаардлага тавьсан байгаа шүү дээ. Хуулиа хэлэлцээд батлах юм бол тавиад байгаа улс төрийн шаардлага арилах байх. Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн бариад байна, тийм учраас гишүүд хуралдаа оролцож, чуулган хуралдах болов уу гэж бодож байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 1 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 4 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 5 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 5 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 5 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 20 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 23 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр