О.БАТ-ЭРДЭНЭ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫН ӨГӨӨЖИЙГ ДУНДГОВИЙН ИРГЭД ХҮРТЭЭГҮЙ


Тагнуул, цагдаа, прокурор зэрэг хууль хяналтын холбогдох байгууллагууд өнгөрсөн оны сүүлээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байх Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулсан. Ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах "Жи Пи Эф" компанийн тусгай зөвшөөрлүүдийг нь энэ үеэр эрх мэдэл бүхий байгууллагын шийдвэрээр цуцалсан шийдвэрийг танилцуулж, төрийн мэдэлд авсан юм. Үүнтэй холбогдуулан Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

- Салхитын мөнгөний ордын уурхайд тусгай ажиллагаа явуулж, "Жи Пи Эф" компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, төр мэдэлдээ авлаа. Энэ талаар олон янзын яриа, байр суурь гарч байна. Орон нутгийн удирдлагын хувьд үүнийг юу гэж үзэж байна вэ?

- Зөвшөөрлийг нь цуцалж, төр мэдэлдээ авсан нь зөв шийдвэр гэж аймгийн удирдлага төдийгүй, ард иргэд, тэр дундаа нутгийн иргэд их баярлаж, талархаж байгаа. Цаашдаа энэ ордын үр шимийг хүртэхэд чухал алхам боллоо гэдгийг хэлж, ярьж байна. Энэ уурхай бидэнд хэзээ үр өгөөжөө өгөх вэ гэж иргэд маш их асууж, хариу нэхсээр өнөөг хүрээд байлаа

. - Уурхай ажиллаж байхдаа орон нутгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулав?

- 2010 оны үед Салхитын мөнгөний ордыг ашиглаж эхлэхэд орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралд үр өгөөжөө өгнө гэсэн хүлээлт их байсан. Би 2016 оны долоодугаар сард ажлаа аваад энэ компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээнд орон нутгийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулах, нутгийн иргэдийг ажлын байраар хангах гээд олон зүйлийг тусгасан юм. Харамсалтай нь гэрээний хэрэгжилт маш хангалтгүй.

- Тухайлбал?

- "Жи Пи Эф" компани цөөн хэдэн хүнийг ажилд авсан ч үндэслэлгүйгээр цалинг нь хасдаг, эрүүл ахуйн шаардлага хангахгүй хоол хүнс өгдөг зэрэг гомдол тасардаггүй байсан гэхэд болно. Аймаг, орон нутгийн удирдлагын үгийг хүлээж авдаггүй, харуул хамгаалалт нь хяналт шалгалтын байгууллагуудын төлөөллийг очиход нэвтрүүлдэггүй. Нэг ёсондоо хаалттай бүс. Тэр бүс дотор ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь бидэнд тодорхой биш байсан

-Төрийн мэдэлд авлаа.Одоо ордыг хэрхэн ашиглах талаар та бүхэн ямар байр суурьтай байна?

- Салхитын мөнгөний ордыг цаашид яаж ашиглавал зүйтэй вэ гэдэг чиглэлээр бид Засгийн газарт саналаа хүргүүлэхээр ажиллаж байна.  Аймаг ямар оролцоотой байх, орон нутгаа хөгжүүлж, иргэдийн ахуй амьдралыг өөд нь татахад энэ уурхай ямар хувь нэмэр оруулах юм гээд олон хувилбарыг судалж байна

ikon.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 8 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 10 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 11 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 12 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 13 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 14 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 14 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 15 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 16 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 17 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05