Оны өмнө Салхитын мөнгөний ордын уурхайд тусгай ажиллагаа явуулж, "Жи Пи Эф" компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, төр мэдэлдээ авсан. Тэгвэл Засгийн газраас Салхитын мөнгөний ордыг "Эрдэнэс Монгол"-д шилжүүлж, эргэлтэд оруулах үүрэг өгсөн байна.
Одоогоор Салхитын мөнгөний ордны тусгай хамгаалалтын зардал Засгийн газраас гарч байгаа юм. Иймээс хамгаалалтыг буулгаж, "Эрдэнэс Монгол" ХХК-д шилжүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна