ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН Д.ДОРЛИГЖАВЫГ ҮҮРЭЭР ЦАГДАН ХОРЬЖЭЭ


Авлигатай тэмцэх газрынхан өчигдөр өмнөх парламентын үед Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавын гэрт нэгжлэг хийсэн. Улмаар түүнийг дүү Д.Баатарынх нь хамт цагдан хорьсон болохыг прокурорын байгууллагын эх сурвалж мэдээллээ. Д.Дорлигжав, Д.Баатар нарыг өнөөдөр үүрээр 04.00 цагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон юм байна.

"Алтандорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд нь өнгөрсөн сард телевизэд өгсөн ярилцлагадаа, "Ерөнхий прокурор байсан Д.Дорлигжав дөрвөн сая ам.доллар надаас нэхсэн. Дээрх мөнгийг нь Д.Дорлигжавын төрсөн дүү болох Д.Баатарын данс руу шилжүүлмэгц намайг сулласан" гэж байв.

Харин Д.Дорлигжав дээрх мэдээллийг үгүйсгэж, "Тэр мөнгийг миний дүүгийн данс руу андуурч хийсэн. Дараа нь тэр мөнгөө татсан байна лээ" гэсэн юм. Үүний дараагаар Т.Ганболд, "Голомт банкыг дарамталж байгаад андуурч хийсэн гэх тайлбартай бичиг хийлгэсэн" гэсэн тайлбар хэлжээ. Харин Авлигатай тэмцэх газар Д.Дорлигжав нарын дээрх үйлдэлтэй холбоотойгоор байцаан шийтгэх ажиллагаа эхлүүлсэн гэдгээ мэдэгдсэн билээ. Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг цагдан хорьсон хэдий ч энэ нь түүнийг гэмт хэрэгт буруутай гэсэн үг биш юм. Хуулийн байгууллага тодорхой шалтгааныг үндэслэн шалгаж байгаа юм гэж прокурорын эх сурвалж мэдээлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 5 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 5 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 6 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 6 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 6 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр