БАЙНГЫН ХОРОО: УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ 100 ХУВИЙН САНАЛААР ДЭМЖИВ


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.01.09/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд сууж байгаа тул тус байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа удирдан явуулсан бол Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Хуулийг хоёр талаас тайлбарлаж болохгүй. Парламентын дархлаа чухал. Хувь хүнд тохируулж хууль батлах нь сайн хувилбар биш. Албан тушаал мөнх биш. Энэ хууль батлагдахаас өмнө М.Энхболд дарга шийдвэр гаргах байх гэж би өнөөдрийг хүртэл найдаж байна. Магадгүй энэ хууль батлагдвал дараагийн парламентын даргад ч асуудал үүсч болзошгүй. Ээлжит бус чуулган зарлая гэхэд буцсан. 60 тэрбумын хэрэгтэй холбоотой нийтийн сонсгол хийх асуудал тавихад буцсан. Эцэстээ ийм байдалд хүрчихлээ. Парламент бүх боломжоо бүрэн дайчлах ёстой. Төрт ёс 40 хоног гацлаа. Үүнийг М.Энхболд дарга маань бодолцоно байх гэж найдаж байна. Ингэвэл Монголын парламентад оруулж буй таны хувь нэмэр шүү" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү "Бид зодолдох дуртай ард түмэн. Өмнө нь Засгийн газрын төлөө зодолддог байсан бол одоо УИХ-ын даргын суудлын төлөө нэг нэгэнтэйгээ алалцдаг байдал нэмэгдлээ. Утаа, вальютын ханшийн өсөлтийг ярихгүй мөртлөө зодооноо л яриад байх юм. Эрээ цээргүй байдал чинь 2020 оноос хойшхи парламент байх эсэхэд эргэлзээтэй байдал үүсгэж байна" гэлээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболд "Сүүлийн үед над руу дайрах үйл явдал хэр хэмжээнээсээ хэтэрлээ. Гэхдээ би төр улсын ажил хуулийн дагуу явах ёстой гэдэг байр сууриндаа байгаа. Идүүлсэн бут ургадаг. УИХ-ын 40 гишүүн намайг огцрохыг шаардсан. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хуульд дурдсан таван үндэслэлтэй нийцэхгүй байна гэсэн хариу ирүүлсэн. 40 гишүүний шаардлага хуульд нийцээгүй байна гэсэн үг.

Өнөөдөр Ерөнхийлөгч хуульд нийцүүлэх үүднээс төсөл өргөн барилаа гэж ойлгож байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэн нэгэн албан тушаалтнаас хараат бус ажиллах ёстой гэж үзэж байна. Ямар нэгэн байгууллагын удирдлагуудыг би томилоогүй. Намайг Улаанбаатар хотын газрыг наймаалцсан гэж буруутгаж байна. Энэ жагсаал цуглааныг санаачлаад яваа Л.Болд гишүүнд би "Бодь" цамхгийнх нь газрыг өгч байсан. Л.Болд гишүүн надаас худалдаж авсан юм уу? 60 тэрбумын хэргээр ч хэлэлцүүлэг хий гэж хэлсэн. Би Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг дэмжиж байгаа" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн УИХ-ын гишүүн Г.Занданшатар "Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс уламжлалтай байна гэж дэлхийн бүх улс Үндсэн хуулианд заасан байдаг. Тэгэхээр энэ хууль хэрэгтэй. Дэлхийн бүх ардчилсан улсад явдаг зарчмаас бид гажиж болохгүй. Нийгмийн уур амьсгалыг харгалзах учиртай. Тиймээс энэ хуулийг аль болох шуурхай батлах нь зүйтэй" гэсэн юм.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 4 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 6 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 7 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 8 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 8 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 8 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 23 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24