​ДААЛГАВАР ӨВӨРТӨЛСӨН 70-ААД ОНЫХОН ХОТЫН ДАРГАД ЗҮТГЭЖ БАЙНА


Улаанбаатар хот 2019 оныг даргагүй угтсан. Оны өмнөхөн томилох ёстой байсан ч МАН доторх хагарал хотын даргаа тодруулж чадаагүй. Нийслэлчүүд шинэ оноо угтаад 10 хонож байхад ч захирагч тодроогүй л байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг дэмжиж саналаа хүргүүлсэн. Төв намаасаа ирсэн саналыг НИТХ-ын МАН-ын бүлэг хүлээж авахгүй хуралдахгүй гүрийсээр л... Энэ их тэвчээр, энэ их гүрийлт ямартай ч нийслэлчүүдэд ашиг авч ирэхгүй нь ойлгомжтой.

Нийслэл Улаанбаатар хотын дарга болох өрсөлдөөнд С.Амарсайхан, Б.Мөнхбаатар, С.Мөнхчулуун, П.Баярхүү нарын нэр дуулдаж буй. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн талаас С.Амарсайханыг хотын дарга болох замыг засч Б.Мөнхбаатарыг Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилж дэвшүүлэн холдуулсан гэж хэлэхэд хилсдүүлсэн болохгүй.

Одоогийн байдлаар У.Хүрэлсүхийн талаас С.Амарсайхан, М.Энхболдын талаас П.Баярхүү, төлөөлөгчид дотроосоо С.Мөнхчулууныг дэвшүүлэхээр яригдаад эхэлжээ. Нийслэлийн иргэдийн хурлын дарга С.Амарсайханы төрсөн ах нь С.Отгонбаяр нь АН-ын гишүүн. Дээр нь С.Отгонбаяр нь Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай худууд. Тиймээс С.Амарсайхан нь хүний өөрийн нам талаасаа дэмжлэгтэй учир хотын дарга болох өндөр магадлалтай. Тэрээр 1973 онд төрсөн эрхзүйч мэргэжилтэй нэгэн. Харин 60 тэрбумын талаас буюу М.Энхболдын нутгийн дүү П.Баярхүү нь 1974 онд төрсөн эрхзүйч мэргэжилтэй юм байна. Хотын даргад ЖДҮ талаас С.Амарсайхан, 60 тэрбумын талаас П.Баярхүү дэвшин үзэлцэж байхад дундын зооноос С.Мөнхчулуун орж иржээ. С.Мөнхчулуун нь 1979 онд төрсөн инженер мэргэжилтэй, СХД-ээс НИТХ-д сонгогдсон бөгөөд түүнд дэмжлэг байхгүй учир хотын дарга болох магадлал хамгийн тааруу нь. Өнөөдөр өглөө НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж Нийслэлийн засаг даргыг сонгох хурлыг товлох учиртай. Гэвч хэн нь дарга болохыг цаг хугацаа харуулах биз ээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 5 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 8 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 9 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 9 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 10 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24