ДӨРВӨН ГИШҮҮНИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ПРОКУРОРЫН ҮНДЭСЛЭЛ ТОДОРХОЙ БОЛЛОО


Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Энэ дагуу өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо, МАН-ын бүлэг, Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнгүй.

Үүр цайтал хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаас дээрх гишүүдийг шалгах үйл ажиллагаанд бүрэн эрх нь саад болохгүй гэх үндэслэлийг гаргав.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.СОЛТАН ЖДҮХС-ИЙН МӨНГИЙГ ЭХНЭРИЙНХЭЭ ДАНСААР
АВСНЫХАА ДАРАА БАНКААР ХҮҮЛЖЭЭ

УИХ-ын гишүүн Г.Солтаны хүүгийн компани ЖДҮХС-аас зээл авсан. Ингэхдээ зээлийн шалгуур хангаагүй байна. Тодруулбал, тус компани нь Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага биш бөгөөд барьцааны материалыг дутуу бүрдүүлсэн байсан аж. Мөн зээлийн мөнгө Г.Солтан гишүүний эхнэрийн данс руу орж банкаар хүүлэгджээ.

Улсын ерөнхий прокурорын ҮНДЭСЛЭЛД:

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар "Монгол Шаазан" ХХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон" гэх эрүүгийн хэрэгт АТГ, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Г.Солтан нь Малын тэжээлийн үйлдвэр эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид" төслийг дэмжиж жижиг дунд үйлдвэрийн сангаас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье" гэсэн албан бичгийг хүргүүлж түүнийг А-88 дугаартай тушаалаар дэмжиж "Монгол шаазан" ХХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэрийг гаргажээ. Энэ нь УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ. УИХ-ын гишүүний бүрэн эрх нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулан шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдүүлэх ажиллагаанд саад учруулна. Тиймээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИР ЖДҮХС-ААС БАРЬЦААГҮЙ ЗЭЭЛ АВСАН ГЭВ

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалтгаанаа тайлбарлахдаа "Жирийн иргэн бол хуульд шаардлагатай бичиг баримт, зээлийн материал олгохдоо ийм барьцаа, ийм зүйл бүрдүүлнэ гэж зээлээ авдаг. Гэтэл УИХ-ын Д.Дамба-Очир ганцаараа барьцаагүй зээлийн гэрээ, барьцаагүй зээл авсан байгаа юм. Тиймээс энэ хүний асуудлыг шалгаж оруулж ирж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийн компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү тань өөр хүнтэй хамтран уул уурхайн хайгуул хийх гэж оролдсон асуудал үүссэн" гэлээ.

Д.ДАМБА-ОЧИРЫН ҮНДЭСЛЭЛД МӨН Г.СОЛТАНТАЙ БҮРЭН ЭРХ НЬ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛНА ГЭСЭН АДИЛ ТАЙЛБАРЫГ ДУРДЖЭЭ.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД ӨӨРИЙН БУСДАД ТӨЛӨХ ӨРИЙГ БАРАГДУУЛАХ
ЗОРИЛГООР ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН УУ

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРООС ИРҮҮЛСЭН ҮНДЭСЛЭЛД: Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай басан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлснийг шийдвэрлэж 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас гаргаж өгсөн байна. Уг хэргийг шалгах ажилд түүний бүрэн эрхийг саад учруулна гэж прокуророос үзэж байгаа аж.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМАА СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААС ХАСАГДСАН
КОМПАНИД ЗЭЭЛ АВЧ ӨГСӨН ҮҮ

УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан "Доктор мейк" ХХК-нд 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон ь Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4-р зүйлүүдийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахв хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 3 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 5 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 7 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 7 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 8 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 9 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 9 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 10 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 12 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 12 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05