ЯГ ОДОО НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА


Улаанбаатар хот 2019 оныг даргагүй угтсан. Оны өмнөхөн томилох ёстой байсан ч МАН доторх хагарал хотын даргаа тодруулж чадаагүй. Нийслэлчүүд шинэ оноо угтаад 10 хонож байхад ч захирагч тодроогүй л байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг дэмжиж саналаа хүргүүлсэн. Төв намаасаа ирсэн саналыг НИТХ-ын МАН-ын бүлэг хүлээж авахгүй хуралдахгүй гүрийсээр л... Энэ их тэвчээр, энэ их гүрийлт ямартай ч нийслэлчүүдэд ашиг авч ирэхгүй нь ойлгомжтой.

Нийслэл Улаанбаатар хотын дарга болох өрсөлдөөнд С.Амарсайхан, Б.Мөнхбаатар, С.Мөнхчулуун, П.Баярхүү нарын нэр дуулдаж буй. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн талаас С.Амарсайханыг хотын дарга болох замыг засч Б.Мөнхбаатарыг Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилж дэвшүүлэн холдуулсан гэж хэлэхэд хилсдүүлсэн болохгүй.

Одоогийн байдлаар У.Хүрэлсүхийн талаас С.Амарсайхан, М.Энхболдын талаас П.Баярхүү, төлөөлөгчид дотроосоо С.Мөнхчулууныг дэвшүүлэхээр яригдаад эхэлжээ. Нийслэлийн иргэдийн хурлын дарга С.Амарсайханы төрсөн ах нь С.Отгонбаяр нь АН-ын гишүүн. Дээр нь С.Отгонбаяр нь Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай худууд. Тиймээс С.Амарсайхан нь хүний өөрийн нам талаасаа дэмжлэгтэй учир хотын дарга болох өндөр магадлалтай. Тэрээр 1973 онд төрсөн эрхзүйч мэргэжилтэй нэгэн. Харин 60 тэрбумын талаас буюу М.Энхболдын нутгийн дүү П.Баярхүү нь 1974 онд төрсөн эрхзүйч мэргэжилтэй юм байна. Хотын даргад ЖДҮ талаас С.Амарсайхан, 60 тэрбумын талаас П.Баярхүү дэвшин үзэлцэж байхад дундын зооноос С.Мөнхчулуун орж иржээ. С.Мөнхчулуун нь 1979 онд төрсөн инженер мэргэжилтэй, СХД-ээс НИТХ-д сонгогдсон бөгөөд түүнд дэмжлэг байхгүй учир хотын дарга болох магадлал хамгийн тааруу нь. Яг одоо НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж Нийслэлийн засаг даргыг сонгох хурлыг товлох учиртай. Гэвч хэн нь дарга болохыг цаг хугацаа харуулах биз ээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 20 минутын өмнө
Орон нутагт нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлөг анхны нислэгээ Ховд чиглэлд үйлдлээ 34 минутын өмнө
“Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээлээ 47 минутын өмнө
Балетын урлагаар сурагчид эх орныхоо нэрийг дэлхийд гаргалаа 1 цагийн өмнө
Нийслэлд 8 градус дулаан 4 цагийн өмнө
Шинэ залуу багш нарыг ахмад багш нарт дагалдуулан сургана 18 цагийн өмнө
"Mongolia fashion week 2024" эхлэхэд нэг хоног үлдлээ 19 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ Өчигдөр
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо Өчигдөр
Нийслэлд 8 градус дулаан байна Өчигдөр
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай Өчигдөр
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ Өчигдөр
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана Өчигдөр
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм Өчигдөр
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна Өчигдөр
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна Өчигдөр
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” Өчигдөр
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой Өчигдөр
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ Өчигдөр
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно Өчигдөр