ОЮУТОЛГОЙН ХЭРГЭЭР БУРУУТГАГДСАН С.БАЯРЦОГТ ЯМАР ЯМАР ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БЭ?


Монгол улсын төсвийн орлогын голыг бүрдүүлэгч Оюутолгой ордыг ашиглалтад оруулах гэрээ байгуулсан, байгуулахдаа хууль зөрчсөн гэх үндэслэлээр тухайн үеийн Сангийн Сайд С.Баярцогт АТГ-т шалгагдаж, одоогоор цагдан хоригдоод байна. Энэхүү Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар, "Айвенхоу Майнз Монголиа Инк", "Айвенхоу Майнз Лимитед", "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" ХХК-ийн төлөөлөгчид 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр үзэглэсэн.

Нийтдээ гурван гэрээ зурсан. Эхний гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, хөрөнгө оруулагчдыг төлөөлж "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн ерөнхий захирал Брет Клейтон, "Айвенхоу майнз Монголия Инк" ХХК-ийн ерөнхий захирал Кийт Маршал, "Айвенхоу Майнз Лимитед" компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурсан юм.

Дараагийн гэрээ Хувь нийлүүлэгчийн гэрээнд Монголын талыг төлөөлж "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, хөрөнгө оруулагчдыг төлөөлж "Айвенхоу Оюутолгой Лимитед" компанийн Эрхзүйн асуудал хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Жон Фониани, "Оюутолгой Недарландын Би Ви" компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит, "Айвенхоу Майнз Монгол Инк" ХХК-ын ерөнхий захирал Кит Маршал нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Гурав дах гэрээ болох Урьдчилгаа төлбөрийн гэрээнд Сангийн сайд С.Баярцогт,

"Айвенхоу Майнз Монгол Инк" ХХК-ийн ерөнхий захирал Кит Мар­шал нар гарын үсэг зурсан байдаг юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 9 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 11 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 12 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 13 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 13 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 13 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24