Ж.МӨНХБАТ Л.БОЛД ГИШҮҮНИЙ НО-ТОЙ БАРИМТЫГ ДЭЛГЭХ ҮҮ?


Өнөөдөр /2019.01.18/-нд 11:30 минутад УИХ-ын гишүүн Л.Болд мэдээлэл хийсэн. Харин Ж.Мөнхбат гишүүн 13:40 минутад мэдээлэл хийхээр тов зарлалаа. Л.Болд гишүүн мэдээллийн үеэр хэлэхдээ "Ж.Мөнхбат намайг гүтгээд байна. Бүр тодорхой 30 тэрбум, 8 сая доллар гэх зэрэг тоо хэлж байна. Тиймээс би Ерөнхий Сайдад албан бичиг хүргүүлж байгаагаа үүгээр мэдэгдэж байгаа юм. Засгийн газар надад болон өөр гишүүдэд хүүгүй зээл өгч иймэрхүү зүйл хийсэн бол гэмт хэрэг. Тиймээс огцрох ёстой. Үүнийг чуулган дээр танилцуулна. Засгийн газар хариу тайлбар ирүүлэх ёстой. Би Голомт банкийг байгуулж байсан, мөн ТУЗ-ын дарга байсан. Ямар нэг хууль зөрчөөгүй. Голомт банк намайг ажиллаж байх үед Монголын хамгийн том арилжааны банк болж хөгжиж байсан. Би гэхдээ 2013 онд гарсан. Миний дүү гавьяат эдийн засагч Л.Болдхуяг Богд банкийг ажиллуулж байгаа. Би энэ банкинд хувь эзэмшдэг нь үнэн. ХОМ-т мэдээлэл нь байгаа. Банкийг муухай харагдуулж, халдаж болохгүй. Ж.Мөнхбатаа эрээ цээргүй үйлдэлдээ цэг тавина уу" гэсэн юм. Мөн сэтгүүлчид түүнээс Ипотекийн зээл гаргах хүсэлт тавьсан эсэхийг асуухад: Ипотекийн зээл тараах хүсэлтийг бүх банк Сангийн яаманд өгсөн. Гэхдээ Богд банк хасагдсан гэсэн юм. Харин Богд банк Хөгжлийн банктай ямар нэг гэрээ байгуулсан зүйл байгаа юу гэхэд тодорхой хариулт хэлж чадаагүй. Ж.Мөнхбат гишүүнийг баримттай зүйл ярихыг шаардсан түүнд Ж.Мөнхбат ямар хариу барихыг харах үлдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 11 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 13 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 14 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 15 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 15 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 15 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24