Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГИШҮҮНИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛАХ ТОГТООЛЫГ ШҮҮХЭЭС ГАРГАЖЭЭ


Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хариуцагчаар татсан байдаг. Шалтгаан нь гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийхдээ "..Хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэх хүнийг хамгаалах гэж, МАНАН гэх бүлэглэлийн томилгоо нурах гээд байгаа учраас өчигдрөөс эхлэн бөөнөөрөө ажиллаж байна. Өчигдрөөс эхлэн гишүүдийн гэр бүлийн гишүүдийг баривчлах ажиллагаа явагдаж байна. Бөөнөөрөө гэр бүлтэй нь уулзаж "Хэрвээ чамайг Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулах болно" гэж байна.. " хэмээн мэдэгдсэн байдаг. Үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболдын нэхэмжлэлийн дагуу хувь хүн рүү үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсан хэрэгт буруутгасан юм. Нэхэмжлэгч М.Энхболд нь нэр төрд халдан гүтгэсэн хэрэгт нь мөнгөн хохирол нэхэмжлээгүй байгаа гэнэ. Харин үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээллийг тараасан хэлбэрээр няцаахыг хариуцагчид даалгахыг хүсчээ. Тэгвэл Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны нэгдүгээр сарын 17-ний өдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг эрэн сурвалжлах иргэний хэргийг үүсгэх захирамж гаргажээ. Түүнийг гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсан хэрэгт буруутгагдан иргэний хэрэгт хариуцагчаар татсан нь энэ аж. Одоогоор Л.Оюун-Эрдэнэ гишүүн бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй, хариуцагчаар татсан тогтоолыг нь хүлээн аваагүй гэнэ. Иймд түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргасан тул эрэн сурвалжлах ажиллагаа хийхээр болжээ. Иргэний хуулийн 21-р зүйлд "Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ" гэж заасан байдаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 11 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 14 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 14 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 15 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 15 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 15 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24