Нийслэлийн засаг даргын суудал өнөөдрийг хүртэл эзэнгүй байна. С.Батболдыг огцорсоны дараагаар С.Амарсайханыг МАН-ын удирдах зөвлөлөөс засаг даргад дэвшүүлэхээр шийдвэр гарсан. Харин төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас өөрийгөө нэр дэвшүүлж, НИТХ-ын төлөөлөгчдийн олонхи саналыг авсанаар түүнийг Ерөнхий сайд батламжлах үлдээд байгаа. Гэтэл МАН-аас С.Мөнхчулуун болон С.Амарсайхан нарыг хэн хэнийг нь нийслэлийн засаг дарга дэмжихгүй гэж үзжээ. Шалтгаан нь С.Мөнхчулууныг намыг бодлого сөрсөн гэж байгаа бол С.Амарсайханыг Нийслэлийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж чадаагүй гэж үзсэн байна.
Тэгвэл өнөөдөр МАН-ын удирдах зөвлөлийн хурал болно. Энэ хурлаар Нийслэлийн засаг даргад Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрийг томилохоор тохиролцсон гэсэн мэдээллийг эх сурважлаас өгч байгаа юм.
З.Гантулга
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна