МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана. Хуралдаанаар УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэн томилох талаар хэлэлцэх юм.
УИХ-ын дараагийн даргад Шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Лүндээжанцан нарын нэр яригдаж байна.
Хэрвээ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ-ын даргаар сонгогдвол түүний орыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд авч ХЗДХ-ийн сайдын албан тушаалыг хашиж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна