У.ХҮРЭЛСҮХ АХ НАРАА БАЯРЛУУЛАХ УУ, АХ НАРАА ГОМДООХ УУ ГЭДЭГ СОНГОЛТЫН ӨМНӨ БАЙНА

Өнөрцэцэг
2019/01/31

Цэрэг бүхний цээжинд генерал болох хүсэл байдаг шиг УИХ-ын гишүүн бүрийн дотор УИХ-ын дарга болох мөрөөдөл бий. Энэ ч утгаараа УИХ-ын дарга М.Энхболдыг нийлээд огцруулсан УИХ-ын гишүүд даргын сэнтийгээс үүдээд хэд хэд хуваагдан өрөө өрөөндөө сэм ярилцах боллоо. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дараагийн УИХ-ын даргыг тодруулах ёстой. УИХ-ын даргыг МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зүгээс санал болгох учиртай. МАН-ын удирдлагууд өчигдөр гурваас дээш удаа сонгогдсон гишүүдтэй уулзаж санал солилцсон гэх мэдээлэл ирлээ. Тодруулбал Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Оюунхорол нарын гишүүдтэй уулзжээ. Мэдээж У.Хүрэлсүхийн шийдвэр голлох учраас тэр өөрийнхөө талын хүнийг зүтгүүлэх сонирхолтой. Харин МАН-ын удирдлагууд энэ удаад залуучуудаа дэмжиж, өөрчлөлтийг хүсч УИХ-ын даргаа тавьж магадгүй юм. Энэ үүднээс дэмжигдэх магадлалтай, У.Хүрэлсүхийн үгнээс гардаггүй Г.Занданшатар, Ж.Энхбаярын хоёрын нэг УИХ-ын дарга болох өндөр магадлалтай. Т.Аюурсайхан УИХ-ын дарга болох сонирхлоо ойрын хүрээний гишүүдэд илэрхийлжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ийнхүү бодох хугацаа шаардлагатай байгаа учир өчигдөр болох Удирдах зөвлөлийн хурлаа хойшлуулсан байж мэдэх юм. Өнөөдөр өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэлнэ гэдэг мэдээлэл ирлээ.

Н.ӨНӨР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 13 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 16 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 16 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 17 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 17 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 17 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24