ДАРААГИЙН САЙД, ДАРГА НАРЫН НЭР ЯРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Н.Мижидмаа
2019/02/01

ЗГХЭГ-ЫН ДАРГЫН ӨРСӨЛДӨӨН Т.АЮУРСАЙХАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН ДУНД БОЛНО

Эрх баригч МАН ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох нь нэгэнт тодорхой боллоо. Харин Г.Занданшатарын оронд Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг томилох тохироо аль хэдийн яригдаж эхэлжээ. Л.Оюун-Эрдэнэтэй Т.Аюурсайхан өрсөлдөнө гэсэн мэдээлэл ч байна. Гол өрсөлдөөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын дунд болох бөгөөд уг томилгоог Цагаан сарын дараа хийх аж.

Үүнээс гадна олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн томилгоо бол Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын, Зам тээврийн хөгжлийн сайдынх юм.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаас, Ц.Цогзолмааг Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх эсэхийг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Ц.Цогзолмааг Засгийн газрын кабинетын зарчмаар ажиллах журмыг зөрчсөн гэх үндэслэлээр сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлж буй бол Я.Содбаатарын хувьд эхнэр нь ЖДҮХС-аас их хэмжээний мөнгө зээлсэн гэх үндэслэлээр өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ. Тэдний асуудлаарх чуулганы хуралдааны эцсийн шийдвэр гараагүй ч Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь тодорхой байна.

Тэгвэл тэднийг оронд Зам тээврийн хөгжлийн яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яамын хэн удирдах вэ?

БСШУС-ЫН САЙДАД УИХ-ААС ГУРАВ ГАДНААС ХОЁР ХҮНИЙ НЭР ЯРИГДАЖ БАЙНА

Тэгвэл Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг томилох тохироог аль хийсэн гэх мэдээлэл байна. Харин БСШУС-ын сайдад хэд, хэдэн хүний нэр яригдаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар БСШУС-ын сайдад УИХ дотроос УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг нарын гишүүд горилж байгаа аж. Эдгээр гишүүд хөөцөлдөлгөө сайтай байгаа гэх мэдээлэл байна. Мөн тус яамны сайдад гаднаас хоёр хүний нэрийг дэвшүүлж байгаагийн нэг нь доктор Н.Бадрал бол нөгөө нэгийнх нь нэр хараахан тодорхой болоогүй байна.

БСШУС-ын сайдын албан тушаал нь МАН-ын 27-ийн бүлэгт ногддог квот. Тийм ч учраас боловсролын салбарт энэ бүлгээс хүн томилогдох учиртай. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг яам хариуцаж ажилласан туршлагатай маргалдагч хоёр талын алиных нь ч талд хэт хэвийдэггүй гэх үндэслэлээр томилох магадлал хамгийн өндөр байгаа аж.

Дээрх яамдын томилгоог мөн л Сар шинийн баярын дараа хийх аж. Мөн баярын дараа Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийж, 27-ийн бүлэгт 4-5 сайдын квот өгөх яриа байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 14 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 17 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 17 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 18 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 18 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 18 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24