Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх хурал Хан-Уул дүүргийн шүүхэд болж байна. Нийслэлийн прокурорын газраас Д.Дорлигжав нарыг үргэжлүүлэн цагдан хорих санал ирсэн аж. Саналын дагуу Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал зарлагдсан байна. Тус шүүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах шаардлагатай тул хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгах тухай санал иржээ.Шүүхээс Д.Дорлигжав нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна