Г.ЗАНДАНШАТАР: УИХ-Д ИТГЭХ ИТГЭЛИЙГ СЭРГЭЭНЭ

Н.Мижидмаа
2019/02/04

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлаар хаврын ээлжит чуулганы бэлтгэл хангах, ээлжит бус чуулган хуралдуулах, чуулгануудаар хэлэлцэх хууль тогтоомжуудыг хэлэлцүүлэгт бэлэн болгох, Байнгын хороон дээр байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг цэгцэлж, дүгнэх, шинээр байгуулах ажлын хэсгүүдийн зорилго, үйл ажиллагаа юунд чиглэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Чуулган завсарлалаа гээд УИХ, гишүүд амрахгүй. УИХ бол байнгын ажиллагаатай парламент. Ард түмнээсээ мандат авсан гишүүд ард түмэнтэйгээ уулзаж, ойрын үед УИХ-аар авч хэлэлцэх, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудаар санал бодлыг нь сонсох ёстой.

Судалгаагаар Улсын Их Хурлын нэр хүнд тааруу байгааг нуух хэрэггүй. Шинэчлэл зайлшгүй гэж үзэж байна. Ингэж байж парламентад итгэх ард түмний итгэл сэргэнэ. УИХ-ын чуулганы хуралдаан хэрүүлийн танхим, популизмын талбар байх учиргүй. Тиймээс УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж бодож байгаа. Асуудлыг дэлхийн улс орнуудын парламентын жишигт нийцүүлж, нотолгоонд суурилсан мэтгэлцээн өрнүүлдэг, хууль тогтоодог процедурыг сайн судлах хэрэгтэй байна. Энэ зорилгоор УИХ-ын Тамгын газар судалгаа, дүгнэлт гаргах, дээрх хуулиудад өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг УИХ-аас байгуулж ажиллах шаардлагатай байна.

Түүнчлэн Оюутолгой, Эрдэнэтийн асуудал, Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагаа, хянан шалгасан дүн, цэрэг, армийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг ч бас ярилцах ёстой.

Хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулиудаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын багц хуулиуд, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд нэн шаардлагатай, хойшлуулшгүй зохицуулалт хийх шаардлагатай хуулиудыг хэлэлцүүлэх бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй байна гэв.

Удирдлагын зөвлөлийн хурлын үеэр Зөвлөлийн гишүүд, Байнгын хорооны дарга нар санал бодлоо хэлж, төгсгөлд нь УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг даалгавар өглөө.

Эх сурвалж: PARLIAMENT.MN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 16 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 19 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 19 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 20 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 20 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 20 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 20 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24