Л.ОЮУН-ЭРДЭНЭ САЙДАА ХӨГЖЛИЙН БАНКИНД ИЙМ АСУУДАЛ БАС БАЙДАГ

Н.Мижидмаа
2019/02/08

Төр шахааны бизнесийг дэмжиж, татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан нэгэн ноцтой зөрчил гарчээ. Төр, төрийн үйл ажиллагаанд хяналт үгүй болж, төрийн өмч хөрөнгө, төсөв санхүүг зүй бусаар зарцуулагчдад хүлээлгэх хариуцлагын тогтолцоо үгүй болсноос төсөв эрх мэдэлтнүүдийн гарын салаа бүрээр урссаар байна.

Худалдаа хөгжлийн банк дөрвөн жилийн өмнө Хөгжлийн банканд 27 тэрбум төгрөгөөр оффиссын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг "шахсан" байна. Тодруулбал, 2015 оны долдугаар сарын 06-ны өдөр "Хөгжлийн банк" нь "Худалдаа хөгжлийн банк"-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ үзэглэжээ. Ингэхдээ Худалдаа хөгжлийн банк нь Хөгжлийн банканд маш өндөр үнэтэйгээр байрыг шахсан байгаа юм. Худалдаа хөгжлийн банк нь одоо "Хөгжлийн банк"-ны байрлаж байгаа 11, 12 давхарын оффисын зориулалттай 3 240 м2 талбайг худалдахдаа нэг метр квадратыг нь 8,3 сая төгрөгөөр үнэлж, 27 тэрбумаар, мөн тус байрны В1 давхарт байрлах 10 ширхэг автомашиныг зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн худалджээ.

Ийнхүү нийтдээ 27 тэрбум 775 сая төгрөгөөр "Хөгжлийн банк" байртай болсон аж. Гэхдээ Худалдаа хөгжлийн банк нь 14 давхар барилга бариулсан өртгөөрөө л хоёрхон давхарыг нь төрд худалдаж, зардлаа нөхөн бас ч үгүй 775 сая төгрөгийн ашиг харсан наймаа хийсэн байна.

Тус байрыг Худалдаа хөгжлийн банкны захиалгаар "Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатын "Өндөр буянт" ХХК барьжээ. Тус 14 давхар барилгыг 27 тэрбумаар бариулсаныг УИХ-ын ажлын хэсэг шалгалтаар тогтоосон байна. Тиймээс л нэр бүхий гишүүд "Худалдаа хөгжлийн банк" нь 27 тэрбум төгрөгөөр бариулсан 14 давхар байрныхаа хоёрхон давхарыг Хөгжлийн банкинд 28 тэрбум төгрөгөөр шахсан нь луйвар гэж үзэж байв.

Ингээд Худалдаа хөгжлийн банкинд байрных нь хоёр давхарыг буцааж өгөөд 27 тэрбум төгрөгийг олж авах үүргийг УИХ-аас "Хөгжлийн банк"-ны удирдлагуудад өгсөн байдаг. Хөгжлийн банкны удирдлагууд энэ асуудлаар Худалдаа хөгжлийн банкинд хандаж, наймаагаа буцаах асуудлыг ярихад "...талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж үүргийг дуусгавар болгосох байх тул дээрх гэрээ дуусгавар болсон байна.

Иймд, танай банкнаас ирүүлсэн албан бичигт дурдсанчлан бүрэн хэрэгжиж дуусгавар болсон гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй болохыг үүгээр уламжилж байна" гэх хариуг өгчээ. Бүдүүлгээр хэлбэл Худалдаа хөгжлийн банк " зарагдсан барааг буцаахгүй, бандан тас" гэх хариултыг Хөгжлийн банкны удирдлагуудад өгсөн байна.

Хоёрхон давхарыг бүхэл бүтэн 14 давхар барилга бариулсан өртгөөр худалдаж авсан "Хөгжлийн банк" аргаа барахдаа тус байрыг түрээслүүлэхээр сонинд зар өгч үзсэн байна. Гэвч үр дүнд хүрээгүй аж. Тийм өндөр үнэтэй оффисыг түрээсэлдэг, худалдаж авдаг аж ахуйн нэгж, байгууллага гэж хаа байхав. Төр л төсвөө үрж, ядсандаа л тийм өндөр үнэтэй оффисыг худалдаж аваа биз.

Татвар төлөгч бидний эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө зарцуулахаар төсөвт төвлөрүүлдэг мөнгийг хэн нэгний бизнесийг дэмжих зорилгоор улаан цайм дээрэмдэж байгаа энэ үйлдлийг хэн хийв? Энэ хуйвалдаан, луйврын чанартай үл хөдлөх, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд хэн нь гарыг үсэг зурав?!

Хоёр талын байгуулсан гэрээнд Худалдаа хөгжлийн банкыг төлөөлж тус банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, холбогдох орлогч захирлууд гарын үсэг зурсан бол Хөгжлийн банкыг төлөөлж тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат гарын үсэг зуржээ. Ямартай ч Хөгжлийн банкны энэхүү хэрэг дээр АТГ ажиллаж, тус байрны хоёр давхар, граж нь 27,7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үү, үгүй юу гэдгийг дахин үнэлэх юм байна. Мөн тухайн оффисыг худалдан авах гэрээ хийсэн захирал асан Н.Мөнхбатыг гэрийн хорионд шалгаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Худалдаа хөгжлийн банкны даварсан үйлдэл 27,7 тэрбумаар ч зогсоогүй байна. Хөгжлийн банк нь тус байрны 11, 12 давхарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн өдрөөсөө эхлээд л СӨХ-д сар бүр 20 сая төгрөгийг төлсөөр иржээ. Харин шинэ удирдлагууд нь 20 сая төгрөг их байна хэмээн үзэж сар бүр 9 сая төгрөгийг СӨХ-нд тушаадаг болсон байна. Ийм л увайгүй, хуйвалдаан, луйвар төрд газар авсаар одоо цагаандаа гарч байх шиг...

"Бизнесийнхэн улстөрчдөд хандив, тусламж нэрээр мөнгө өгч, эргээд өөрсдийн бизнесийг дэмжүүлж байна. Энэ нь "Мөхлийн гурвалжийнг" бий болгож, төрийн үйл ажиллагаа бүлэглэлийн эрх ашгийн төлөө боллоо" хэмээн хуульч, судлаач ярьсан байдаг. Тэгэхээр хаана хаанаа эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсож, цагаан захтай, соёл "үнэртүүлсэн" "брэн үзэгтэй" хулгайч нарын зурсан гарын үсгэнд хариуцлага тооцох цаг иржээ. Энгийн нэг иргэний гарын үсэг, амь амьдралтай нь тэнцдэг бол эрх мэдэл бүхий төрийн албан хаагч, төрийн өндөр албан тушаалтнуудын гарын үсэг ч гэсэн мөн амь амьдрал, албан тушаалтай нь тэнцдэг байх учиртай. Тэгэхгүй бол төсөвт хоноцийн сэтгэлээр хандаж, бүлэглэлийнхээ эрх ашигт үйлчилсэн луйварчдын балгийг татвар төлөгчид нуруундаа үүрч, бүсээ чангалсаар удахгүй "тасарч" унах биз ээ.

Н.ӨНӨРЦЭЦЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шинэ залуу багш нарыг ахмад багш нарт дагалдуулан сургана 12 цагийн өмнө
"Mongolia fashion week 2024" эхлэхэд нэг хоног үлдлээ 12 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ 19 цагийн өмнө
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо 21 цагийн өмнө
Нийслэлд 8 градус дулаан байна 22 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай Өчигдөр
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ Өчигдөр
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана Өчигдөр
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм Өчигдөр
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна Өчигдөр
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна Өчигдөр
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” Өчигдөр
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой Өчигдөр
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ Өчигдөр
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно Өчигдөр
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна Өчигдөр
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө Өчигдөр
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ Өчигдөр
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна Өчигдөр