ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДАХ УУ?


Энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригийн аль нэгэнд нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж ээлжит бус чуулганыг хуралдуулах эсэхийг тодорхой болгохоор болсон байна. Гэсэн ч уг хурлаар чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэх шийдвэр гарна гэсэн таамгийг албаныхан өгч байна.

Учир нь УИХ-ын ээлжит бус чуулганаар маш тодорхой, гарах шийдвэр нь бэлэн болсон асуудлыг хэлэлцдэг дэгтэй. Нөгөөтэйгүүр ээлжит бус чуулганы 14 хоногийн хугацаанд 2-3 тодорхой асуудлыг л хэлэлцэж амжина. Энэхүү 2-3 асуудал нь чухам юу байх вэ гэдэг нь анхаарал татаж байна. Энэ цөөн асуудлын нэг нь Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл байх нь тодорхой байгаа юм. Гэтэл Татварын багц хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 14 хоногт багтаан шийдвэрлэх боломжгүй. Учир нь тус хууль бэлтгэл ажил ихтэй, олон нийтээс санал авах шаардлагатай том хууль. Хуулийн төслийг батлахад шаардлагатай бэлтгэл ажлуудыг хийж амжаагүй байгаа учраас 14 хоног багадна гэж буй.

Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөр нэн даруй хэлэлцэх шаардлагатай хуулийн төсөл байхгүй учраас ээлжит бус чуулганы хуралдааныг зарлахгүй байх магадлал өндөр байгаа гэж таамаглаж байгаа юм. Хэрвээ ээлжит бус чуулганы хуралдаан зарлавал Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд хийсэн шалгалт, Тавантолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоод завсарлаж ч магадгүй гэх мэдээллийг мөн эх сурвалж өглөө


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 16 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 19 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 19 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 20 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 20 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 20 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 20 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24