Ц.НЯМДОРЖ: ХОРИХ АНГИД НАС БАРСАН ШҮҮГЧИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ӨНӨӨДӨР ГАРНА

40 минутын өмнө

Хорих 461-р ангид түр хоригдож байсан иргэн Б гэх эмэгтэй амиа хорлосон хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан. Энэ хэрэг гарахад хууль, хүчний байгууллага нөлөөлсөн, хариуцлагагүй ажилласан гэх асуудал яригдаж байна. Мөн уг хэргийн талаар өнөөдрийг хүртэл тайлбар хийгээгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тайлбар авлаа

-Хориг ангид саатуулагдаж байсан иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Та энэ салбарыг удирдан ажиллаж байгаа хүний хувьд энэ хэрэгт ямар байр суурьтай хандаж байна вэ?

-Одоогоор шалгалтууд хийж байна. Шалгалтын дүн гарсны дараа хариуцлагын асуудлыг ярина. Энэ асуудлаар одоогоор хоёр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Хоригдож байсан хүн нас барсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа мөн ямар шалтгааны улмаас нас барсан, яагаад нас барсан талаар шалгалт явуулж байна. Түүнээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дотооддоо хяналт, шалгалт оруулаад ажиллаж байгаа. Эдгээр шалгалтын дүн өнөөдөр эцэслэн гарах байх. Шалгалтын дүн тодорхой болох үед нь асуудал ярина.

-Одоогоор хорих ангид болсон хэрэгтэй холбоотойгоор ямар нэг албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн зүйл бий юү?

-Дотоод хяналт болон эрүүгийн хэрэг үүсгэсэн хоёр шалгалтын дүн гараагүй байна. Шалгалтын дүн гараагүй байхад хариуцлага ярихад эрт байна.

-Нас барсан шүүгчийн гэр бүлийнхний зүгээс болон бусад хуульчдын зүгээс амиа хорлох хүн биш байсан гэдэг мэдээллийг өгөөд байгаа?

-Шалгалтын дүн гарч байж л хуулийн байгууллага эцэслэнэ. Ийм эмзэг асуудлаар аль аль талаасаа буруу мэдээлэл цацаж, бурхан болсон хүнийг хамгаалж байгаа юм шиг дүр эсгэж бүр доромжлоод байж болохгүй. Хүний амьдралын ийм эмзэг асуудал дээр маш болгоомжтой хандах ёстой.

-Урьдчилсан байдлаар амиа хорлосон уу, өөр шалтгаантай байсан уу гэдэг талаар танд мэдээлэл ирсэн үү?

-Надад ирсэн мэдээлэл, танилцуулга бол байна. Албан ёсоор шалгалт явуулж, мэдээллээ өгөх байх.

-Талийгаачийг Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор саатуулсан нь шүүгч хүүтэй нь бас холбоотой гэх мэдээлэл гараад байгаа?

-Энэ асуудлыг АТГ шалгаж, шөнийн 03.00 цагт саатуулж, маргааш нь авч явж байцаасан гэх мэт сэтгэл санааны хүнд байдал байж байгаад л энэ осол гарсан. Тэр шалгалт нь зөв явагдсан, буруу явагдсан гэдэгт прокурор хяналт тавьдаг.

-Ер нь хорих ангийн камерт хүн амиа хорлох хэмжээний үйлдэл хийхэд, цусаараа гэрээслэл бичсэн гэж хүртэл яриад байгаа. Ийм үйлдлүүд хийж байхад харгалзагч нь мэдэхгүй байх боломж бий юү?

-Шалгалтын дүнгээс л харна даа.

Эх сурвалж: itoim.mn



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 23 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 2026/06/25
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/25
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24