НИТХ-ЫН ШИНЭ ДАРГЫГ ӨНӨӨДӨР СОНГОНО

Н.Мижидмаа
2019/02/28

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр 09:00 цагт Хангарьд ордны 14 давхарын хурлын зааланд болно.

Өнөөдрийн хуралданаар нийт 4 асуудал хэлэлцэж шийдвэрлэх юм байна. Эдгээрээс олон нийтийн анхаарлыг татаж асуудал нь НИТХ-ын даргаар ажиллаж байсан С.Амарсайханы оронд хэн НИТХ-ыг даргалах вэ гэдэг юм. Тодруулбал хэлэлцэх асуудлын жагсаалтын хоёрдугаарт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох асуудал бичигдэж байна.

НИТХ-ын даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын МАН-ын даргаар томилогдон ажиллаж буй Р.Дагвын нэрийг дэвшүүлнэ гэсэн мэдээлэл байна. Учир нь өнгөрсөн нэгдүгээр сард МАН-ын удирдах зөвлөлөөс хотын даргад С.Амарсайханыг, НИТХ-ын даргад Р.Дагвын нэрийг дэвшүүлэхээр шийдвэрлэж байсан билээ.

Гэхдээ уг асуудалд төлөөлөгч өөрийн нэрийг болон бусад төлөөлөгчийн нэрийг заалнаас нэр дэвшүүлж болох бөгөөд санал хураалт нь нууцаар явдаг хуулийн зохицуулалттай.

Бид НИТХ-ын даргыг сонгох тухай болон бусад асуудлуудтай холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй эргэн мэдээлэх болно.

Хурлаар хэлэлцэх асуудлын дараалалтай танилцана уу:

1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай

3.Орон нутгийн хамгаалалтад авах тухай

4.Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 23 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 2026/06/25
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/25
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24