МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР О.АМАРТҮВШИН СОНГОГДЛОО

Н.Мижидмаа
2019/03/01

Өглөөний 11 цагаас хойш хуралдаж буй МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал үргэлжилсээр байна. Дөнгөж сая Ерөнхийлөгчөө хаанаас сонгох талаар гишүүдээс санал асуулга авахад 54 хувийн саналаар их хурлаас буюу заалнаас сонгохоор болсон байна. Харин гишүүдийн 39 хувь нь Удирдах зөвлөлөөс сонгохыг дэмжжээ.Үүний дараагаар ахин санал асуулга явуулж Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг их хурлаас нууц санал хураалтаар сонгон батлахыг 273 гишүүий саналаар батласан байна. Харин санал хураалтыг ил явуулах ёстой гэж 252 гишүүн саналаа өгчээ.

Их хурлаар Танхимын гишүүн байгууллагуудын төлөөлөгчид хуран чуулж, Танхимын 2015-2018 оны ажлын тайлангаа тавьж, ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах шинэ удирдлагыг сонгохоор төлөвлөсөн.Энэ удаад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэн. Тодруулбал, МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, "Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар нэр дэвшинэ өрсөлдсөн аж. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчөөр UFC группийн Ерөнхийлөгч О.Амартүвшин сонгогдлоо.Тэрбээр нийт 259 саналаар тэргүүлсэн бол Б.Лхагважав 127, Ч.Ганхуяг 73, харин Б.Жаргалсайхан 73 хүний санал авчээ.МҮХАҮТ-ын хорьдугаар их хурал СТӨ-нд үүрийн 03 цаг хүртэл хаалттай болсон юм.Тэгвэл МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр О.Амартүвшин сонгогдсон байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 23 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 2026/06/25
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/25
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24