ДӨРВӨН ХҮНИЙГ 461-Р АНГИД ХОРЬСОН БАЙНА


Өчигдөр буюу энэ сарын 5-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Худалдаа Хөгжлийн Банкны Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг албадан баривчиллагаа явуулж байцаалт авсан. Тэднийг байцааж дууссаны дараагаар АТГ руу авч явж тэндээ мөн байцаалт явуулсан байна.

Харин тэднийг өчигдөр орой яллагдагчаар тооцож улмаар ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид түр саатуулжээ.

Эрүүгийн цагдаагийн албанаас эдгээр сэжигтнүүдийг цагдан хорих хүсэлтийг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. Өнөөдөр Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цаашид цагдан хорьж шалгах эсэхийг шүүхээр шийдвэрлэх юм.

Мөн "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Мөнхбаатарыг өчигдөр гэрчийн мэдүүлэг өгүүлэхээр Эрүүгийн цагдаагийн албанд дуудаж байцаалт авсан. Тэгвэл түүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас цагдан хорих хүсэлтийг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлж, хорих 461-р ангид мөн цагдан хорьсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 17 минутын өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 34 минутын өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 39 минутын өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25