"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой маргаан үргэлжилсээр байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор "Монголын зэс корпораци" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарыг баривчилсан. Тэднийг "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг хууль бусаар авсан гэх асуудал үүссэн юм.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт" үйлдвэрийн талаар авсан зарим арга хэмжээний тухай буюу 2016 оны 32 дугаар тэмдэглэлийг нууцаас гаргасан тухай мэдэгдэж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн найман ажилтанг ажлаас нь чөлөөлж, онгой дэглэм тогтоогоод байна.
Тэгвэл "Монголын зэс корпораци" ХХК-ийн зүгээс энэ маргааныг шийдвэрлүүлэхээр олон улсын шүүх буюу Арбитрын шүүхэд хандахаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна